Энэ хоцрогдлыг юунаас болсныг дүгнэж үзье. 25 жилийн өмнө бид бусдын адилаар ардчилалын замыг сонгожээ. Ерөнхийлөгчийн биш парламентыг засаглалыг сонгсон нь дэндүү хүчтэй хоёр хөршийнхөө нөлөөг саармагжуулах үүргийг гүйцэтгэнэ гэж үзсэн гэх. Энэ шийдвэрт буруу зүйл байхгүй болвуу харин ч хангаллтай логиктой шийдвэр юм. Тэгээд ч зөв бурууг одоо шүүх нь утгагүй зүйл юм. Ямар ч байсан бид ингээд парламентын засаглалтай ардчилсан улс боллоо. Хариин манай хоёр хөрш маань бидэнтэй ижил төстэй эхлэлийг тавьж байсан хэдий ч явцын дунд дарангуйлагчийн засаглалруу аажмаар шилжжээ. Энэ мөчөөс эхлэн бидний хооронд ялгаа гарч эхэлнэ. Нэг талаар дарангуйлагчийн засаглал гэж хэлж болох ч нөгөөтэйгүүр бэлтгэгдсэн элитүүдэд түшиглэсэн засаглал юм. Хөгжилд нөлөөлж болох бүх шийдвэрүүдийг бэлтгэгдсэн элитүүдийн бүлэг гаргаж бусад нь түүнийг дагах л үүрэгтэй. Өөр санаа оноо байваас үл болох. Харин бидний хувьд бүх ард түмнээрээ төлөөлөлөө сонгож, төлөөлөл маань бүх шийдвэрийг гаргана. Энэ хоёр ялгаатай удирдлагын аль нь илүү зөв шийдвэрийг гаргах бол?
Хүний гаргаж байгаа шийдвэрийн ухаалаг байдал тэр хүний ухааны хэмжээтэй шууд хамаарах нь мэдээж. Тархины ажиллагаа сайжрах тусам олон хүчин зүйлсийг тооцож шийдвэр гаргах боломжоор хангадана. Тэгвэл бидний болон хөршүүдийнхээ удирдлагуудын ухааныг харьцуулах гээд үзье. Хөршүүдийн маань элит удирдлагууд бол шаггүй нөхдүүд гэдгээ өдийг хүртэл харуулсаар ирсэн. Тэд бол гайхалтай ухаалаг хүмүүс. Харин бидний бүх ард түмнээрээ сонгосон удирдлага маань хэр ухаантай байх бол? Шууд хэлэхэд тэдний дундаж ухаан Монгол хүний дундаж ухаантай яг тэнцэнэ. Тэд бол ард түмний жижигсгэсэн хувилбар юм.
Жишээлэхэд Хятад улсад сармагчингаас дээрдхээргүй хэдэн сая хүнтэй хөдөө тосгод зөндөө байгаа тэд төлөөлөлөө сонговол нэг сармагчин л сонгоно. Энэ сармагчин Хятадын парламентэд суугаад шийдвэр гаргадаг бол яах байсан бол, энэ улсын хувь заяаа хутганы ирэн дээр дэнжигнэх байсан биз. Яг адилаар манай ард түмний хэдэн хувь нь сармагчин байна, нөгөө 76-ийн чинь тэдэн хувь нь сармагчин л байна. Сармагчингууд нэг сармагчингаа удирдагч болгоно нөгөөх нь хаа газар сармагчингуудыг томилож эхэлнэ. Энэ л зарчим үеийн үед үйлчлэх болно.
Бидний системийн онцлогоос шалтгаалан Монгол хүний дундаж боловсорлын түвшин хөршүүдийн маань элитүүдийн боловсорлын түвшинтэй өрсөлдөж харгалзах шийдвэрүүдийг гаргаж байна. Үүний улмаас томоос том ялгаа гарч байгаа юм. Гэхдээ элитийн засаглал өөрөө эрсдэлгүй зүйл бас биш юм. Энэ засаглалд цус ойртолт явагдаж чанар нь аажимдаа муудна. Мөн шинэ үер солигдохдоо томоохон үймээн самуун эрсдлүүдийг дагуулна. Элитийг буруу танивал нөхөж барахгүй хохиролд хүрнэ. Тиймээс энэ элитийн засаглал гэдэг нь төдийлөн хүсээд байхаар зүйл ч бас биш. Түүнээс гадна, бидний хувьд хөрш том хүчнүүдээсээ хараат бус байх гэсэн нэг өгөгдөл байгаа тул бүр ч их эрсдэлтэй юм. Өнгөрсөн хугацаанд манайд хүчирхэг дарангуйлагч гарч ирээгүй нь бид Орос ахнартай нийлж байгаад бэлтгэгдсэн элитүүдээ хядчихсантай ч холбоотой байх.
Тиймээс, бидний цорын ганц сонголт бол Монгол хүний дундаж боловсорлын түвшиг хөршүүдийнхээ элитүүдийн боловсорлын түвшинтэй адил хэмжээнд хүргэх явдал юм. Биднийг өөр юу ч аварч чадахгүй бага зэрэг нүүрс хэдэн ширхэг зэс бол ямар ч тус хүргэхгүй. Тиймээс бид байгаа бүхнээ хүүхдүүдийнхээ боловсролд зарцуулах ёстой. Дэлхийн топ сургуулиудад хэдэн зуугаар нь сургаж, жил бүр топ сургуулиудад догтор професоруудыг төгсгөж байж хөршүүдтэйгээ дөнгөж төстэй амтьдрах боломжоор хангагдана. Нэгэнт нөхцөл байдал ийм учраас өөр юм юу ч бодолгүй хүүхдүүдээ л сургая!
11 comments:
zaluuchuudiinhaa bolowsrold anhaaral handuulah bolson...Ih deed surguulinhaa syllabus bolon chanrig uurchluh tsag irsentei sanal neg bna...
Unen shuu. Hamgiin zow horongo oruulalt. Huuchin ved bol amidraliin turshalaga, awhaalj sambaanas hamaaraad bolowsrolgvi ch gesen bolood bdag bsan, magadgvi odoo ch gesen onoo margaashaa bolgool bh bh. Gehdee usrengvi hogjil, techink technologiin dewshiliig huswel bolowsroldool anhaarah heregtei.
Dundajaa deeshluuley gevel systematic uurchlult l hiihgui bol, gadaadad yavah huuhdiinhee toog heden 100 bolgood ch dundaj chin deeshlehgui bzdee. Dundajaa saijruulay gevel dotoodiinhoo bolovsroliin delhiin jishigt avaachih heregtei shu dee. Zuvhun ih deed bolovsrol ch bish, mun 12-jillin surguuliudiinhaa tuvshing saijruulah heregtei .Tegehiin tuld hamgiin turuund hiichihmeer zuil ni bid busad orontoi haritsuulahd her bn gedgee http://www.oecd.org/pisa/keyfindings/pisa-2012-results-overview.pdf ene metiin shalgaltaar togtoochih heregtei. Teged daraa ni yaj saijruulj boloh ve geed shatlaltaigaar arga hemjee avah heregtei shu dee. Mongol oron 10 aas 12jiliin sistemd shiljihdee surgaltiinhaa chanariin ahiulaagui ni haramsaltai hereg. Gehdee uurchlult hiihed hezee ch oroitohgui. Mandela-giin helsneer "Education is the most powerful weapon which you can use to change the world."
Delhiin top surguulid surlaa geed ter hun shuud utgaaraa uhaalag bolohgui baih gj bodoj baina. Medeej surguuli nuluuluh ch gsn ternees iluuteigeer surch bgaa huneesee hamaarah bh gj bodoj bn. Mongold surguuli tugssun mundag humuus zunduu bgaa. Delhiin top surguuliudad sursan ch tugssun bichgees uur baharhuulah zuilgui hun ch baina. Yu heleh geed bga ve geheer, asuudliin shiidel ni gadaadad olon huuhed surgasnaar bish, niit zaluuchuudad zuv medeelel, zuv handlagiig turuuleh yavdal yum.
Mongol 12 jiliin bolowsroliin systemd shiljsen ni mash uhaalag alham bolson gej boddog mun bas suuri bolowsrol bol busad orontoi haritsuulahad tiim ch dooguur gej bodohgui l bna...Aan harin ih deed surguulin huwid shuumjluuleh zuil mash ihtei baigaa gej boddog.Bas manai companuud ih deed surguulitaigaa hamtarch bolowson huchenge sain beltgeh heregtei yum shig...tugsuud irsen shine oyutangaa ajild awah golj goolij bsan door oyutan baih ued ni uram ugaad surguulid yadaj shine laborator ene ter hiiged ugwul goy bhgui gej
l bodoj yawdag. Bidnii ur huuhdiin huwi zaya hedhen hunii gargasan shiidwerees bolood burheg bitgi baigaasai...
Энэ зууны эхний жилүүд өнгөрсөөр одоо л манайд мэдлэг чадварын хувьд ази хийгээд европтой мөр зэрэгцэхүйц хэмжээний оюунлаг залуус бие болж улам бүр нэмэгдсээр байгаа, тэд аль ч улс төр нам гэлтгүй өөрсдийн хийх зүйлсээ хэнээрч хэлүүлэлтгүй хийдэг болцгоосон. Хотын соёл хэмээн туйлшрал одоо бол зүгээр л хүн бүрийн өөрсдийн хариуцлага болж, хамгийн шилдгүүд улам бүр боловсорсоор л байна. Бид суралцаж байна, харин үнэхээр тулах цэггүйгээр өөрсдийн хийх ёстойгоос хэтрэхгүй байна, энэ л асуудал, Бид хаана ч очсон өөрсдийн сурсан чадсанаараа өөрсдийгөө л авч явж байна. Google Facebook Apple Microsoft гэж хязгаарлагдахгүйгээр хийхийг хүсч байна. Олон чадварлаг залуус зөвхөн мөнгө гэх жижиг асуудлуудаас болж өөрийн чадварыг сарын цалингаар л сольж байна. Энэ тогтолцоог бид арилгахыг хичээж харьяалалгүйгээр хийж байгаач бидний олон залуусыг шалтаг шалтгаан элдэв бяцхан асуудлаас нь болж хорьж цагдаж байна. Гэхдээ бид энэ дундаж төвшинг хангалттай дээш нь гаргаж чадах л болно.., Дундаж гэдэг түвшнээс дунджаас дээш хувь нь дээшээ гарчихсан гэдэгт бат итгэлтэй байна. /залуу үе/
dundaj bolovsrol.n tuvshin.g heden hun gadaadad suraad dundaj tuvshin shaajirna gdg bol uruusgul sanagdaj bna. Bolomjtoi ni gadaadad surag harin suraad ihiig medsen ni mongoldoo uuniigee tugeevel ene jinheneese dundaj tuvshin.g elited hurgehed tom tus boloh bh gj bodoj bna chadahaaraa sursan medsene busadtaigaa huvaaltsay l gj urialmaar bna surj bga ni ch bas sursan shig suray hum altan tsagaa busdad zoriulj bna shu de.
mmm bolovsroldoo vnexeer anhaari ...
Unshlaa esse maygiin saikhan bichsen bna.Tand amjilt husi mun bid hicheenee. Mongol
medeej ooriin tani helj bgaa unen baina. Mongold uneheer 10n jild ymar bdag bilee namaig surj baihad bol bagsh nar ni zuger l hurdan togsog gd dun taviad ogno bolohgui bol aav eej ni bagshd hahuul ogno er ni tiimerhu jisheenii tgd ulgen salgan surj bgad togsono togsood neg ih surguulid orno er ni ih surguulid orj chadahgui bolhoor hicheelee sain hiie gej boddog hun baihgui boltson bugd l neg ih surguuliin baraa harna yg l iimerhuu jisheenii ... mundag onts surdag humuus bga l da daanch tsoohon diilenh ni iim tgher tsetserlegees ehleed mash changa hatu bolgoh heregtei ih surguuliudiig ch gsn bagasgaad chanarjuulah heregtei huul medehgui huulich bsan ch yala bhgui ch yala tgj bsanaas college ni deer barilga dr ajillaj chadahgui bj hujaa nariig iimee tmee gene er ni ih doroi bodoltoi humuus olshirtson bas deer ni helehed gadaadad surlaa gd hudlaa tenger dr hoorson mongoliin bodit amidraliig medehgu humuus bas baina tgd oorsdondoo taaruulj ym yrina yagad gevel diilenh ni odoo yduu baina. yvandaa yahav diilenh ni ene yduugasa angijirval sn l bna tghdee odii bndoo haa ch bsiin sariin orlogo ni 200,300tai terengure dongoj ol zalgaj baigaa humuust yun bolovsrol huuhedee zah dr zogsooj hooloo olj idehee l bodno shde tgher uls ih huchtei bodlogotoi bh heregtei tani shig gadagshaa yvj sursan zaluus nad shig irj mongoldoo tsalingaa golson ch ajillah heregtei ydahdaa l niigmiin daatgalaa tolood bh heregtei tgj chadhagui bj hudlaa tom tom bicheed baih shaardlaga unendee bhgui l gej bodoj bna!!!
Post a Comment