Thursday, April 10, 2014

ERP хөгжүүлэгчдэд

ERP (Enterprise Resource Planning) гэсэн сэдэв нь мэдээллийн технологи, бизнес болон консолтинг гээд олон талаас яригдаж болох их өргөн сэдэв юм. Монгол-ийн бизнесүүд илүү мэргэжлийн түвшинд хүрэхийн зэрэгцээ энэ сэдвээр ярих судлах нь их болж байна. Тиймээс хөгжүүлэгчдэд зориулж ERP-ийн ерөнхий хөгжлийн талаар бичиж байна. Гэхдээ интернэтээс уншиж болох мэдээлэл бус ERP дээр ажилладаг инженерүүдийн яриа болон өөрийн санааг голчлон оруулав.

Бизнесийг оновчтой явуулахад программ хангамжийг олон газар ашиглаж болно. Тэгээд тэр ажиглаж байгаа case бүрт нь янз бүрийн ихэвчлэн гурван үэсэгтэй нэр өгөөд байгаа. ERP, CRМ, EAM, FM, HCM, SCM, PLM болон Procurement гээд явж өгнө. Хэрэглэгчийн хувьд бүгд өөр өөрийн утга агуулгатай л байх харин инженерийн нүдээр бол бол database-д компаны дотооод мэдээллийг хадгалаад тогтсон process-ийн дагуу түүндээ янз бүрийн interface гаргаж өгөөд бизнес явуулахдаа хэрэгтэй газар нь ашиглах гэж ерөнхийд нь ойлгож болно. Тиймээс эднийг бүгдийг нь нэгтгээд ERP гэж ерөнхийд нь нэрлэе (Уг нь ERP гэдэг нь тухайн нэг хэрэглээг нь хэлээд байгаа). Хэрэв ERP-ийн талаар анхан шатны тайлбар авахыг хүсвэл үүнийг уншина уу.
ERP гэж юу вэ?

SAP
SAP бол ERP хөгжүүлэгч хамгийн алдартай компани юм. Герман гаралтай энэ компани асар үнэтэй софтвер багцуудыг худалдаж, суулгаж бас засвар үйлчилгээг үзүүлдэг. Тэдний санхүүгийн тайланг харахад нийт орлогын тал орчим хувийг засвар үйлчилгээнээс олдог бололтой. Гэхдээ SAP-д ажиллаж байсан инженерийн хэлснээр бол засвар үйлчилгээнд call center-ийн ажилчдийн цалингаас өөр зардал бараг гардаггүй болохоор хамгийн их ашигтэй гэх юм билээ. Тийм ч учраас SAP-ийн хувьцаа нь засвар үйлчигээнийхээ үнийг бууруулахад дагаж буураад өсгөхөд дагаад өсөж байдаг гэнэ. Хэрэв засвар үйлчилгээг авахгүй бол програмын алдаанаас болж гарах бүх хариуцлагыг хэрэглэгч байгууллага өөрөө хариуцах ёстой учраас санхүүгийн байгууллагууд болон томоохон компаниуд хэрэглэхээс өөр аргагүй болдог. Хааяа зарим нэг байгууллага SAP програм хангамжаас болж алдагдал хүлээвэл бүх алдагдлыг нөхөн олгодог.

Oracle
SAP анх зөвхөн enterprise application хийдэг компани байсан. Тэдний application ямар ч database дээр ажиллахаар зохиогдож гадны database-ийг холбон ажилладаг. Үүнд хамгийн тохиромжтой database бол Oracle байсан учраас SAP-ийг Oracle баазтай хамгийн ихээр хэрэглэж иржээ. Үүний нөлөөгөөр Oracle их хэмжээтэйгээр борлогдсон гэх. SAP зарагдах бүрт Oracle бааз зарагдана. Гэхдээ энэ нөхөрлөл нь Oracle ERP application-ийн бизнест хөл тависнаар муудаж, одоо бол тэд хамгийн хүчтэй өрсөлдөгчид болжээ. SAP-ийнхан Oracle-ийг "тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ" гээч юм болсон гэж ярих юм билээ. SAP-ч бас сүүлийн үед Oracle-ийг орлох бааз хөгжүүлж түүнийгээ хэрэглэж байна. Анх SAP өөрийн database хөгжүүлэхээ зарлахад, Oracle-ийн захирал Larry Ellison "энэ хөгшин галзуурч л дээ" гэж хэлж байсан гэх.

SAP болон Oracle-ийн борлуулдаг програм хангамжууд тохируулах, хэрэглэхэд төвөгтэй хэцүү учраас программ хангамжийг нь тохируулах суулгах ажлыг хийдэг олон жижиг компаниуд бий. Хэрэглэгчид ихэнх тохиолдолд тэдгээрээр дамжуулан програм хангажийг авч хэрэглэнэ. Consultant-ууд юу хийдэг талаар зарим зүйлсийг эндээс уншиж болно. Яаж ERP consultant болох вэ?

ERP cloud
Одоогийн хөгжлийн хандлагаар бол ERP application-ууд cloud суурьтай болж, байгууллагууд хэрэглэсэн хирээрээ төлбөр төлдөг болохыг зориж байна. Гэсэн хэдий ч яг одоо бол cloud гуу шилжилт 10% тэй л явж байх шиг байна. Хуучин хэрэглэгчид нь cloud-ийг сонгохоосоо илүү шинэ хэрэглэгчид cloud-ийг хэрэглэх замаар шилжилт явагдаж байна. SAP болон Oracle аль аль нь cloud үйлчилгээтэй. Тэд аль болох хурдан cloud ERP зах зээлийг эзлэхийг хүсэж байна. Гэхдээ энэ шинэ зах зээлд шинээр гарч ирж байгаа өрсөлдөгчид бий. Cloud ERP үйлчилгээ явуулдаг компани дундаас хамгийн олон хэрэглэгчтэй нь Salesforce (link). Гэхдээ тэдний гол хэрэглэгчид нь жижиг компаниуд байдаг болохоор одоохондоо Oracle болон SAP-ийн зах зээлд хүчтэй нөлөөлж чаддаггүй гэнэ. Тэд ч гол өрсөлдөгчөө гэж боддоггүй бололтой. Тийм ч учраас oracle тай тэдний database-ийг хэрэглэхээр урт хугацааны гэрээ хийсэн байх.

Open Source ERP
ERP нээллтэй эхүүд олон бий. Аль нэг үнэгүй нээлттэй эх нь одоогийн ERP package-уудыг орлож чадах уу? За бараг л худлаа болвуу. Open source хэрэглэснээр нэгт "Найдвартай ажиллагаанд баталгаа авч чадахгүй" хоёрт "Cуулгах хэрэглэх complexity нь өснө". Энэ хоёр нь байгууллагуудын хамгийн их мөнгө зарлагадаж байгаа гол асуудлууд юм, гэтэл open source энэ асуудлуудыг улам ихэсгэх учраас эцсийн хэрэглэгчид ERP open source авч хэрэглэх нь оновчтой биш. SAP болон Oracle-ийнхан ч мөн open source-ийг огт өрсөлдөгчөө гэж үздэггүй юм билээ. Харин commercial ERP хөгжүүлэх гэж байгаа газрууд бүгдийг нойлоос эхлэлгүй open source дээр тулгуурлах нь илүү дөхөм байж болох юм.

Dilemma between Fragmentation and Complexity
Яг үнэндээ бол Google инженерүүд SAP-г тодорхойлохдоо хошигнож "Галзуу үнэтэй гэхдээ юу ч хийдэггүй програмыг SAP гэнэ" гэж яридаг. Яагаад гэвэл тэдний хөгжүүлсэн нэг module тус бүрийг аваад үзвэл дэндүү complex байдаг. Аль нэг байгууллагад зориулж SAP-ийн аль нэг module-ийг орлох програм бичвэл маш хялбар аргаар хамаагүй дээр бүтээгдэхүүнийг хийж болно. Харин SAP болон Oracle нь бүх байгуулагад тохирох, бүх feature-ийг агуулсан universal module хийж борлуулах бизнес моделтэй компани юм. Мөн хэрэглэгч компаниуд дараа нь өөр module нэмж авахад өмнөхтэйгээ холбох болмжтой байх ёстой. Тиймээс яах ч аргагүй тэдний бүтээгдэхүүний complexity өрч, optimization буурдаг.

Харин шинээр гарч ирж байгаа cloud ERP компаниуд нь бол тухайн module дээрээ төвлөрч түүндээ optimize болсон бүтээгдэхүүнүүд гаргаж байна. Үүний гол сул тал нь fragmentation юм. Олон жижиг зөвхөн тухайн module дээрээ төвлөрсөн үйлчилгээнүүд бий болж хоорондоо integration хийхэд хэцүү болж эхэлнэ. Ялангуа томоохон байгууллагуудын тухайд олон module-уудыг энд тэндээс авч хэрэглэхэд integration томоохон асуудал болох юм.

Яг одоо бол fragmentation болон Complexity-ийн хоорон дахь dilemma-г шийдэж чадаагүй учраас ERP хөгжүүлж байгаа нь ч авч хэрэглэж байгаа нь шийдвэр гаргахад тун хэцүү. Ямар компаний бүтээгдэхүүнийг ямар хэлбээрээр авч хэрэг вэ? Аль платформ дээр хэрхэн хөгжүүлэх вэ? гэсэн асуултуудад хариулахад хэцүү.

Marketplace business model
Гэхдээ дээр дурдсан Fragmentation болон Compexity-г зэрэг шийдэх боломж бий. Энэ нь Marketplace business model юм. Аль нэг market lead нь ERP application гаргах боломжтой framework болон стандартуудыг бэлдэж үүн дээрээ market place маягаар гуравдагч хөгжүүлэгчдийг татан оролцуулах юм. Marketplace дээрээс зарагдсан application нь орлогоо хуваах зарчимтай. Одоогийн iOS болон Android appstore гэж төсөөлж болно. Ингэснээр маш сайн optimize болсон application болон үйлчилгээнүүд гарахын зэрэгцээ нэгдсэн framework-р дамжуулан integration ч хялбар болох юм.

Яваандаа энэ хэлбэрлүү шилжих нь гарцаагүй болвуу. Гэхдээ SAP болон Oracle энэ хэлбэрлүү шилжиж зоригтойгоор бизнес моделоо өөрчлөхгүй л байна. Харин Google, Microsoft болон Apple-ийн тухайд ERP нь гол бизнес нь биш учраас market lead хийх сонирхолгүй байх шиг. Аль аль нь дөнгөж хөлөө дүрчихээд бусад нь хөдлөхгүй болохоор хүч гаргахгүй байсаар байна.
Google market place: https://www.google.com/enterprise/marketplace/home/apps/.
Microsoft store: http://officepreview.microsoft.com/en-us/store/
SAP: http://marketplace.saphana.com/

ERP хөгжүүлэгчдэд
Энэ бүхнээс дүгнээр ERP хөгжүүлэгчдэд анхаарах хэдэн зүйлсийг тоймлож жагсаалаа:
  • SAP болон Oracle шиг universal solution бүтээхийг оролдох хэрэггүй. Зөвхөн тухайн module дээр төвлөрөх нь чухал юм.
  • Аль болох одоо байгаа marketplace болон platform той зохицохоор хөгжүүлэх нь цаашдаа хөгжих боломжийг олгоно. Multiple platform дээр ажиллах боломжтой гэхдээ өөрийн бизнес модел нь түүний дээр нэгдсэн хэлбэртэй бол хамгийн сайн.
  • Өөр module хөгжүүлэгчид хоорондоо integration standard гаргаж хамтран ажиллах ч боломжтой юм.
  • Томоохон компаниудаас илүү жижиг компаниудыг таргетлах нь could application хөгжүүлэхэд тань хялбар байх болно.

Амжилт хүсье!

10 comments:

tuvi said...

Bayarlalaa...engiin goy tailbartai...

enkhbayar said...

Баярлалаа сайхан байлаа уншихад

Буяа said...

Хэдхэн үгний дараагаар Хэлсэн ээ үгүйсгэсэн арилжааны зорилго бүхий бичвэр болж. Хэрэв МТ мэргэжлийн л хүн л бол Нээлттэй эхийн талаар жаал уншихад зүгээр. Линукс бол найдваргүй. Виндовс хачин найдвартай гэж уншигдаж бна.

Буяа said...

Хэдхэн үгний дараагаар Хэлсэн ээ үгүйсгэсэн арилжааны зорилго бүхий бичвэр болж. Хэрэв МТ мэргэжлийн л хүн л бол Нээлттэй эхийн талаар жаал уншихад зүгээр. Линукс бол найдваргүй. Виндовс хачин найдвартай гэж уншигдаж бна.

Өнөржаргал said...

Commercial ERP-г дөвийлгөсөн нийтлэл байна. Нээлттэй эхийг үгүйсгэж байгаа дээр эсрэг саналтай байна. Жишээ нь OpenERP маш хурдтай хөгжиж байна. Хүссэн өөрчлөлтөө оруулж болдог, лицензийн төлбөр гэж урсгал зардал гарахгүй, хэрэглэгчийн тоо хязгааргүй гэх мэт маш олон давуу талыг хэрэглэгчид олгодог. Ялангуяа Монголын нөхцөлд SAP, Oracle мэтийн үнэ нь тэнгэрт хадсан ERP авч мөнгөө гадагш урсгаж байснаас дотоодын компаниудаар нээлттэй эхтэй ERP нийлүүлүүлээд, засвар үйлчилгээг нь аваад явах нь хаа хаанаа хэрэгтэй.

darmaa'blog said...

За энэ арай биш юмаа. Гадаад дотоод явж гахай шувууны мах идээгүй ч энэ зэргийн юмыг гадарлаад байгаамаа.

Zolboo Bayanbulag said...

dajgui post bna. OpenERP-n talaar iluu delgerengui medeelel ogch bodloo huvaaltsaach

beku said...

Eroosoo tiim um bicheegui l bsht. Erp iin huvid neelttei ehiin programuud sap oracle iin haana ch hurehgui l gj bsht. Ariljaanii zorilgosood bh ch um alga bn.

Enrique K Hazelton said...

Useful Information and please also post some new updates .Thank you.Want to learn
SAP HANA Online Training 4u

batsaikhan bagii said...

Open ERP хөгжүүлэгчидээ та хэд хүний бичсэн постыг уншаад өөрт хэрэгтэйгээ ойлгоод аваарай. Одоо болтол Open ERP нийлүүлсэн газраа ядаж сайн support өгч сураарай. Шулуухан хэлхэд та хэд 1000 аас дээш хэрэглэгчтэй газар серверийн зохион байгуулалтаа ч хийж чадахгүй байгаа санагдсан шүү

Google Analytics