Wednesday, December 11, 2013

Монгол хэл Google translate-д нэмэгдлээ

Google translate нь 80 хэлний хооронд автомар орчуулга хийж өгдөг хэрэгсэл бөгөөд энэ удаагийн launch-аар хэд хэдэн хэл нэмгэдсний нэг нь Монгол хэл юм. Монгол хэлийг нэмэхэд мэдээж Google translate баг, түүнээс гадна олон хүний туслалцаа оролцсон бөгөөд хамгийн гол нь Монголчууд бид энэ бүтээгдэхүүнийг хамгийн ихээр хүсэн хүлээж байсан учраас ийнхүү бидэнд хүрч байна.
http://googletranslate.blogspot.kr/2013/12/google-translate-now-in-80-languages.html

Хэрхэн ашиглах вэ?
  • http://translate.google.com орж Монгол хэлийг сонгож орчуулахыг хүссэн текстээ оруулах




Яаж орчуулдаг юм бол?

Google translate нь хиймэл оюунд тулгуурласан машин орчуулгыг ашигладаг бөгөөд үүнд маш их хэмжээний жишээ орчуулгууд хэрэгтэй байдаг. Ийм жишээ орчуулгууд их байх тусам орчуулгын чанар улам сайжирна. Харин Монгол хэд дээр эдгээр жишээ орчуулгууд тун бага байдгаас ихэнх мэдээлэл нь веб дээр бэлэн байгаа материалуудыг ашиглах замаар эхний бүтээгдэхүүн бэлэн болдог.
Илүү ихийг мэдэхийг хүсвэл энэ сонирхолтой видиог үзээрэй. http://www.youtube.com/watch?v=Rq1dow1vTHY

Чанар нь сайжрах уу? Би туслалцаа үзүүлэх боломжтой юу?

Эхний бүтээгдэхүүн учраас таны хүлээсэн чанарт хүрэгхгүй байж болох юм. Гэхдээ 79 хэл дээрх их хэмжээний материлыг эсвэл веб хуудсыг тэр чигт нь орчуулаад ерөнхий утгы ойлгоход тус дөхөм болноо гэдэгт эргэлзэхгүй байна.

Түүнээс гадна та орчуулгыг сайжруулах ажилд элссэнээр (Энд дарна уу) туслалцаа үзүүлж болох юм. 



6 comments:

oyunerdene sukhbaatar said...

сайн байна уу? хүн бүхэнд хэрэгтэй үнэхээр мундаг программ зохиожээ. маш олон зүйлсийг хөнгөвчилж өглөө. гадаад хэлэндээ маруухан бид бүхэн хэсэгхэн зүйлийг орчуулж ойлгоход хэцүү байдаг байсан бол энэхүү программын тусламжтай гадны мэдээллийг хүлээн авах боломжтой боллоо. маш их баярлалаа. цаашдын ажилд тань амжилт хүсье. энэхүү программ олон хүнд үр ашгаа өгнө гэдэгт итгэж байна.

TTY1 said...

баярлалаа.

Gantulga Yondon said...

Сайн уу? Баярлалаа. Сайн байна шүү. Амжилт хүсье!

Нямхvv.Г said...

medlegt nemer olon zuils niitlej baigaaria, bayrlalaa

Munkhchuluun Tsogtoo said...

Google translate hel hamgaalahad ih uuregtei bolj bna. ene tal deer yu gej bodoj bna.

Tsagaan Tug Suldnii ezen- Цагаан Туг Сүлдний эзэн said...

2014 дугаар оны 10 дугаар сарын 26

Эрхэм Б.Баттулга танаа,

Таныг GOOGLE-д ажилладаг(ахлах программист) гэдгийг монголын хэвлэл мэдээллээс уншиж мэдэв. Та GOOGLE-ийн холбогдох хэлтэст миний хуучин блогны хаягийг(www.paintingtour.blogspot.com) GOOGLE-ийн хайлтын системээс устгах талаар яръж хэлж өгч тусална уу. Уг нъ би тэдэнд блогыг устгаж өгөх хүсэлтийг шуудангаар илгээсэн харамсалтай нъ тэднээс ямарч хариуг хүлээн аваагүй. Би блогонд нэвтрэн орох хуучин цахим шуудангийн хаягны нууц үгийг мартсан тул блогыг устгаж чадаагүй юм. Иймд таныг надад тусалж чадна гэдэгт гүнээ найдна.Та өөрийн цахим шуудангийн хаягийг илгээх боломжтой юу?.
Хүндэтгэсэн,
Эцэг Мөнх Хөх Тэнгэрийн хүчин дор нар сараар ивээгдэж ,Этүгэн Ногоон Дэлхийд бүүвэйлэгдэн орших Хөх Монгол Улсын Ойрад аймгийн эзэн тэргүүлэгч Хойд овгийн Их Мянган отгын “Явган Мэргэн”Хутуга Бэх, Монголын Үндэсний Бахархал, Мянганы Суут Хүн, Хиад Боржигон аймгийн Ертөнцийн Суут Их Эзэн Тэмүүжин Чингис Хааны үрийн үр, Монгол Улсын Төрийн Есөн Хөхөлт Их Цагаан Туг Сүлдний эзэн, Цагаан Туг овгийн зураач ,чөлөөт уран бүтээлч Түдэвийн Энхбаатар
Хөх Монгол Улс Үеийн Үед мандан бадартугай, хурай ,хурай ,хурай!
Монгол Улс,Улаанбаатар 14250,Энхтайвны өргөн чөлөө
Цахим шуудан:temuujinchinghiskhaan592@gmail.com,temuujinchinghiskhaan@yahoo.com
Цахим хуудас:www. temuujin-chinghiskhaan.blogspot.com
www.facebook.com/ enkhbaatar.tudev.58
www.twitter.com/ enkhbaatartudev
www.linkedin.com/pub/enkhbaatartudev

Google Analytics