Tuesday, December 3, 2013

Android Kitkat (4.4) with Mongolian Language


Шинэ android үйлдлийн системд Монгол хэл маань албан ёсоор орж байгааг та бүхэндээ танилцуулахдаа таатай байна.

Google Компаны гар утасны үйлдлийн систем болох Android-ийн шинэ хувилбар зарлагдаад удаагүй байгаа билээ. Энэ удаагийн хувилбарын дугаар нь 4.4 буюу KitKat гэсэн нэрээр нэрлэгдэн гарч байгаа юм. Хамгийн чухал нь энэ хувилбарт Монгол хэл маань албан ёсоор орж байна.

Монгол хэл албан ёсоор орно гэдэг нь юу гэсэн үг вэ?
Та өөрийн утасныхаа тохиргооноос "Монгол" хэлийг сонговол таны утасны бүх заавал болон функцууд Монгол хэл дээр гарах юм. Түүнээс гадна та Монгол гараар бичих боломжтой болно.

KitKat-ийг хэрхэн утсандаа суулгах вэ?
Google-ээс гаргаж буй гар утаснууд болох Nexus4, Nexus5, Nexus7 (tablet) ууд дээр энэ үйлдлийн систем нь суусан бөгөөд бусад гар утас үйлдвэрлэгчдийн хувьд KitKat руу upgrade хийх хугацаа янз бүр байдаг учраас та түр хүлээх хэрэгтэй. Та өөрийн утасны загварыг энэ жагсаалтад байгаа эсхийг шалгаарай. http://androidadvices.com/list-android-phones-android-44-kitkat-firmware-update/
Үнэхээр тэсэхгүй бол Nexus 5 худалдаж авч болох юм :)

Яаж Монгол хэлийг сонгох вэ?
Settings -> Language & Input method -> Language -> "Монгол"


Монголоор яаж бичих вэ?
Тохиргоо -> Хэл & оруулах -> Гар & оруулах аргууд -> Google Гар -> Оруулах хэл -> Монгол


Е, Ъ, Щ, Ю үсгүүд хаана байна?

Гар утасны keyboard-ийн хэмжээ жижиг байдгаас хамааран Монгол үсгийн 35 үсгийг багтаах боломжгүй байсан тул 31 үсэгт багтааж, бага ашиглагддаг үсгүүдийг давхар даралтаар гарч ирдэг байхаар бүтээсэн. Дараах үсгүүдийг удаан дарвал үсэг хувирах болно.

Ё -> Е
Ш -> Щ
В  -> Ю
Ь -> Ъ
Та бүхэнд илүү сайхан санаа байвал доор comment дээр бичиж үлдээнэ үү.
Он сар өдөр сонин гараад байх юм?

Он сар өдрийг 1, 3, ... сар гэхийн оронд хулгана, үхэр, бар, туулай гэх мэтээр оруулсан бөгөөд үүнийг засахад ихээхэн цаг орохоор байсан тул энэ удаагийн хувилбарт ингэж гархаар шийдсэн бөгөөд дараагийн хувилбаруудад засагдах байхаа.

Эцэст нь Монгол хэлийг оруулахаар ажилласан нийт багийнхандаа баярлалаа.

61 comments:

TTY1 said...

баярлалаа. удаан хүлээлээ шүү. Цаашд өөр олон бүтээгдэхүүнд оруулаарай амжилт

Erdene S said...

Баяр хүргье! Яг сая шалгаж үзлээ, гоё болсон байна, энэ блогийг олж харахаас өмнө ю үсгийг олохгүй их гайхсан чинь ийм учиртай байж. Мэдэхгүй хүн бол тэгээд л мэдэхгүй өнгөрхөөр юм байна. Тэр 12 жил Apple дээр ч байхад таалагдаггүй байсан, засч болохоор юм бол засагдана гэж найдаж байна

Т.Насанжаргал said...

Баяр хүргэе. Мундаг юмаа. Цаашид илүү олон зүйлийш хийхийг хүсье^^

Angarag B said...

sariig jiliin nereer ni onoohdoo buruu hiisen bna shu. 1 dugeer sar bol hulgana sar bish shu de. mongol tsag toolol oor. google.mn-ees bas hailt hiihed tegj buruu haruulaad bdag. uuniig ta hed zasuulj chadah ym bish biz?

MUNKH Altangerel said...

Багт ямар хүмүүс ажиллав?

Khosbayar Nd said...

Гайхамшигтай

Khosbayar Nd said...

Гайхамшигтай

Asuudal said...

Баярлалаа юуны өмнө. Гаран дээр нэг санал байна. Ё дээр удаан дарахаар Е биш эсрэгээр нь хийвэл зүгээр юм шиг. Ё г бараг хэрэглэхгүй шд.

gobi south said...

Маш сайхан мэдээ байна, Баттулгатаа баярлалаа

Jenni said...

Mongol hel deer shiljuuleed ashiglahaad Google Now.n zarim function ajillahgui bga uchir butsaad english,ru orloo

Лхагважав said...

Баярлалаа. Цаашдын ажилд амжилт хүсье

Sukhzorig Bayansan said...

Sain uum Battulgaa.

Sukhzorig Bayansan said...

Sain uum Battulgaa.

Sukhzorig Bayansan said...

Sain uum Battulgaa.

Lkhamsuren Amarjargal said...

Хроме дээр монгол бичгээр бичигдсэн текст mvs тэмдэгдэгт орохоор дөрвөлжлүүлж гаргаад байгааг, албан ёсоор тайлбарлуулах хүсэлтэй байна. Үүнд та тусалж чадах уу?

Lkhamsuren Amarjargal said...

Хроме дээр монгол бичгээр бичигдсэн текст mvs тэмдэгдэгт орохоор дөрвөлжлүүлж гаргаад байгааг, албан ёсоор тайлбарлуулах хүсэлтэй байна. Үүнд та тусалж чадах уу?

Sugarsuren Adam said...

Баярлалаа

Борхой Борхүү said...

Гоё болжээ. Амжилт хүсье!

Zolboo Damiran said...

Сайн мэдээ байна. Амжилт хүсье!

Гансүх said...

Тулгаа ах мундаг :)

BEREGU said...

Баярлалаа... Маш сайхан мэдээ байна..

Нэрээ календар гэдэг үгийг цагалбар гэвэл дээр болов уу... Хуучин Орос үг орж иртэл ингэж хэрэглэдэг байж.

Zaagii said...

Bayar hurgey Tulgaa ah aa~~ Mundag ajil boljee^^ Mongolchuuddaa heregtei ulam ih zuiliig buteene gedegt itgej baina.

Batchuluun B said...

note 2 deer yaj suulgah ve? Zaavar uguuch please

chinzo B said...

ter shine mongol helnii durmiig uund oruulval amar bishu, щ ф ordog ug yr ni mash hovor shde, ter yrigdad bga durmer bichvel 31 usegtei bas bichigdene mun udaan darah hereggui ulam amar bolhin bishu?

sansar boldbaatar said...

Saihan medee bna. Zagatnah gej bsan gazar maajaad ugluu. Amjilt husi. Google-eer sonin sodon medeelel yu bna, huvaaltsaj bgarai.

Batmunkh Dorjgotov said...

Монгол хэл оруулж байгаад талархал илэрхийлж байна. К үсгийг Г үсгэн дотор Ф үсгийг П үсгэн дотор оруулбал зүгээр юм шиг санагдаж байна.

Batmunkh Dorjgotov said...
This comment has been removed by the author.
Batmunkh Dorjgotov said...

Бас нэг санал байна. Ё үсгийн оронд Е үсэг түлхүү ашиглагддаг тул Е Ё үсгүүдийн байрыг соливол ямар вэ? Мөн ю үсгийг я үсэг дотор оруулбал?

Ariunbayar Arny said...

П.ф. үсгүүд гадаад үг бичихэдл ашиглагдана тиймээс яг үндсэн монгол үсгүүдээ ил болговол зүгээр.е,ю үсгүүдийг өргөн ашигладаг тул ил гаргаад ф,п давхар дардагаар болговол хялбар болно.

Munkhbat Sukhbat said...

Ю, Е үсэг харин ч их хэрэглэгддэг. ил байсан бол зүгээр байсан юм байна даа. Би өчигдөр Ю үсгийг хайгаад олдгүй Nexus 5 дээрээсээ :))

Khosbayar S said...

Nexus 7 дээр монгол хэл нь орж ирээгүй л байна даа

otgonbileg naranchuluun said...

Google translate.d Mongol hel hezee oroh ve hu?

Tuuguu Tuguldur said...

yaj tatah ve bi oilgohgui bn

Battulga Bayarsaikhan said...

Keyboard ийг татаж авах боломжгүй. Таны утасны андройд үйлдлийн систем Kitkat руу шинчлэгдэх үед автоматаар хэрэглэх боломжтой болно.

Barimalch said...

Щ Ё usguudiig udaan darhaar esvel davhar daraltaar gargaval Mongol hereglegchided iluu heregledeg Е Ю usgee iluu amar heregleh sain taltai baih.

garawaa garawaa said...

Тийм шүү. Е ю үсгийг шууд дардаг байвал сайн байна. Маркет дээр байдаг Өлзийгийн монгол гарын байрлалтай адил байвал зүгээр байна.

garawaa garawaa said...

Тийм шүү. Е ю үсгийг шууд дардаг байвал сайн байна. Маркет дээр байдаг Өлзийгийн монгол гарын байрлалтай адил байвал зүгээр байна.

garawaa garawaa said...

Хэл & оруулах гэдгийг Хэл сонгох & бичих арга гэвэл зүгээр байх. Мөн кино студи гэдгийг видео студи гэвэл зүгээр байх. Бусад нь дажгүй болж. Амжилт хүсье

garawaa garawaa said...

Эсвэл зүгээр хэл & бичих гээд явах биш яв гэвэл болох юм шиг. . .

Dalai said...

Амжилт хүсье.
Дээрх саналуудтай санал нэг байна. "Сонин юу байна, юу хийж байна, ингэе тэгье" гэх мэтээр өдөр тутмын харилцаанд Е Ю байнга хэрэглэгддэг. Ф Ё 2 бараг хэрэглэгддэггүй гэхэд болно.

Batbuyan Ganbat said...

Android Kitkat 4.4 suulgah gej baigaad utasaa asahgui bologchihloo.
samsung galaxy s4

firmware upgrade encountered an issue. please select recovery mode in kies & try again geed aldaa uguud bolohgui yum. yaj zasah ve?

K said...

Google Keyboard-г суулгах боломжтой. Эндээс татаж аваарай https://play.google.com/store/apps/details?id=com.google.android.inputmethod.latin&hl=en

Baatar Mongolia said...

Миний Moto G утсан дээр Android 4.4.2 суусан. Гэсэн ч хэлний сонголт дотор Монгол гэж алга бн, яаж суулгах вэ?

Baatar Mongolia said...

зөв санаа бн

Baatar Mongolia said...

Миний Moto G утсан дээр Android 4.4.2 суусан. Гэсэн ч хэлний сонголт дотор Монгол гэж алга бн, яаж суулгах вэ?

Chuluunbat Alimaa said...

Сайн байна уу
Баяр хүргэе. Улам их амжилт бүтээл гаргахыг хүсэн ерөөе. А.Чулуунбат http://chuluunbatalimaa.blogspot.com/

Админ said...

БАЯРЛАЛАА гэхээс өөр юу гэхэв дээ :)

Tumur suren said...

Сайн байцгаана уу samsung galaxy mega 6,3 т хэрхэн kit kat суулгах вэ заавар зөвлөгөө өгөөч

Khosbayar Zorigtbaatar said...

GT-N9005 дээр 4.4.2 суулгалаа тэгээд монгол хэл хайгаад олсонгүй. Энэ талаар мэдэх хүн байна туслаач

Buba Eemii said...

Ugaashuu nexus deer l mongol hel orson ym bishuu note 3 deer l lav baihgui b a s4 deer adilhan baihaa shal hudlaa medee b a

xandaa tsaagii said...
This comment has been removed by the author.
Enkhbold Enkhbold said...

Sain bna uu tanii nevtruulgiig uzej bsan yum bna. Ih saihan mergejil baharhmaar bna shuu ooroor chin. Ajiliin ondor amjilt husie. Shw-m440s hezee 4.4.2 ruu oroh boloo

baatar g said...

hi uuchlaarai... jaahan ul suuritai yum hiivel yaasiin, 4.4.2 suugaad sar garam bolloo ymarch mongol helnii bitgii hel keyboardnii ch surag alga l baina gantshan nexus5 d l( 4.4.2 suusan) mongol hel orson hereg uu tegvel samsung iin utasnuudad ymarch hamaagui zuil yum bishuu jaahan todorhoi medee oguul zugeer yum bishuu....!!!!

Toko Dorj said...

Note3 deer saya 4.4.2 suulgalaa yamar ch mongolian language bolon mongolian keuboard alga. Keyboard-iin update geed ch garch ireh yum alga.

sugiraa vaanchig said...
This comment has been removed by the author.
ongo nemee said...

Өмнө барь байсан galaxy s4 GT-I9505 android 4.4.2 дээр ямарч Монгол хэл байгаагүй Өнөөдөр LG G Flex d959-д 4,4,2 upgrade хийсэн Монгол хэл олж харсангүй. Монгол хэл гаргаж ирэхэд нээдэг баридаг татдаг энэ тэр юм байна уу ? Эсвэл зөвхөн Google edition rom-уудад Монгол хэл орсым болов уу ? хэлж өгч туслаач Хүндэт блогын эзэээээн :D

baatar g said...

erhem blogiin ezen... ene olon asuultnuudad hariulah bolomjgui hereguu esvel hariulah chadvargui yumuu... haraagui tsarailah hereg baina uu bugdiig ni unshij baigaag medej l baigaa shuu dee ... kkhariulahgui yum bol uuniigee bugdiig ni ustgaad haychaach

TTY1 said...

samsung хэлэндээ update хийхгүй байгаа юм биш үү

ASE Aragorn said...

LG G Pro utastai. Gehdee mongol hel ni baihgu ibaina. Gadnaas ooroor suulgaad, mongol heleer taniulj boldog yum bolow uu?

Enke M said...

N7100XXUFND3 note2 yaj suulgax we

Saintur Batkhuu said...

Сайн байна уу? Энэ өдрийн мэнд. Би Мэдээлэл Холбоо Технологийн Сургуулийн Оюутан. 2013 онд Энэ keyboard гарахыг их хүлээсэн дээ. Google Албан ёсоор гаргасан нь үнэхээр таатай хэрэг. Таны оруулсан энэ өчүүхэн хөрөнгө оруулалт залуус бидэнд сайн үлгэр дуурайлал болдог. Энэ гарыг гарахад нэг үсгийг өөр нэг үсэг дотор хийхийг бараг таамаглаж байсан. Гэхдээ яг үсгийн байрлал нь хувь хүний миний зүгээс тийм ч тохиромжтой санагдаагүй. Хүн бүр өөр өөрийн хандлагаар энэ апп-дээр дүгнэлт хийдэг байх. Харин миний зүгээс нэгэн хачирхалтай, сонирхолтой санаа төрсөн юм л даа. Үүнийгээ тантай хуваалцья гэж бодлоо.

1. Монгол хэлний зөв бичих дүрмэнд эр үг, эм үг гэж ялгадаг. Миний бодож байгаа зөв бол бид үг бичих зуур цаана нь нөхцөл шалгалт хийж эр үг эсвэл эм үг эсэхийг мэдэж болно. Үүнээс хамааран урт И бичих үед ИЙ, Ы үсгийг бичих боломжтой санагдсан. (Үүнд таны хариулт маш их тус нэмэртэй байна)
2. Миний гол санаа нь И, Й, Ы үсгийг нэгтгэх юм. Ингэснээр 2 үсгийн зайг гаргаж чадна. Олон үсэгтэй байх тусамаа Miss-tapping буюу буруу үсэг бичих магадлал өсдөг. Иймээс аль болох энэ асуудлыг шийдэх санаатай юм.
3. Ё үсгийн оронд Е үсгийг ил гаргавал яасан юм бэ? Бид хэрэглээнд Ё үсгээс илүүтэйгээр Е үсгийг илүү ашигладаг. ҮЕ, ЕРДӨӨ, ЕРӨНХИЙЛӨГЧ гэх мэт. Ё үсгийг барагтай л бол ашиглаад байдаггүй.
4. Ер нь Латин keyboard -ыг 3 мөр 10 баганад багтаах, Монгол keyboard -ыг 3 мөр 11 баганад багтаавал ямар вэ?
Нэг товч дээр 2 эсвэл 3 функц (аргаар) үсэг тэмдэглэх боломжтой байдаг. Нэг дарах, 2 дарах, Удаан дарах гээд.
- Хоосон зай - 2 дарахад ЦЭГ, удаан дарахад МӨР ШИЛЖИХ ТОВЧ
- Үсэг томсгогч
- Үсэг арилгах
- Хэл солих товч - удаан дарахад Симбол keyboard
Дээрх байдлаар загварчилах боломж байдаг бол гэж их шохойрхож байгаа.

Энэ санааныхаа дагуу Open Source дээр засвар хийж үзсэн. Гэхдээ цаана байгаа жаваг засахад мэдлэг дутаж байна. Таны бодлыг сонсохыг би ихэж хүсэж байна. Хэрвээ товч харахыг хүсвэл дараах холбоосоор орно уу!
http://goo.gl/YjRcpZ

Google Analytics