Бидний хувьд Израилийн тухай мэдээлэл багатай байдаг. Харин хэд хоногийн өмнө твитээр дагадаг estima7 гэж залуу Израилтай хамтарсан бизнэс хийсэн тухайгаа твитээр бичсэн нь тун сонирхолтой санагдлаа. Эх бичлэгүүд нь Солонгос хэл дээр бөгөөд үүнийг Монгол хэлрүү хөрвүүлэн тэр чигт нь хүргэлээ. Бидний хувьд Израилаас санаа авах зүйл их байх шиг. Еврэйчүүд болон Монголчуудын хооронд төстэй зүйлүүд ч нилээн байгаа юм шиг. Ямар ч байсан дараах хэдэн твит танд их зүйл бодогдуулах байхаа гэж найдаж байна.
estima7 ийн тухай танилцуулбал. Тэрээр Америкийн lycos гэж хайлтын системийн үйлчилгээ үзүүлдэг компанийн CEO-р ажиллаж байгаа Солонгос залуу юм.
---------------- estima7-ий твитээс хөрвүүлэв ----------------
Сүүлийн үед Израилчуудтай их хамтарч ажиллаж байна. Аргагүй л ухаантай хүмүүс гэдэг нь мэдрэгдэж байна. Израилчуудтай ажиллаж эхэлснээс хойш миний ажлын хурд 2 дахин ихэссэн юм шиг.
Ажлын хурд гэснээс энэ Еврэйчүүд бусдаас 2 дахин хурдан ярих юм. 2 дахин хурдан сэтгээд тэгдэг юм шиг санагдлаа.
Израилд баасан, бямба гаригт амраад ням гаригт ажилладаг гэнэ. Янз бүрийн сонирхолтой зүйл их юм.
Израилд ирлээ. Дуулсны дагуу, хэлээр ороход их амархан юм хэдэн зүйл асуугаад л оруулчихлаа. Харин буцаад гарах их хэцүү гэж сонссон юм байна.
Өрөөндөө интернэт холбох гэж нилээд үйлээ үзэж байгаад, лобид ирж интернэт хэрэглэж байна.
Израилийн талаарх анхны сэтгэгдэл. Одоохондоо хурдацтай хөгжиж байгаа газар байна гэсэн сэтгэдэл төрлөө. Замбраа муутай энд тэнд бүтээн байгуулалт.
Израилчуудийн ихэнх нь еврэй үндэстэн боловч бүгд янз бүрийн гарал үүсэлтэй юм. Танай гэр бүл хаанаас ирсэн бэ гэж асуувал бүгд өөр өөр зүйл хэлнэ. Өчигдөр уулзсан залуус л гэхэд Унгар, Мороко, Ирак, Герман... гэх мэт.
Өнөөдөр ерүсалемаар аялал хийлээ. Румын, Итали, Аргентин хүмүүстэй хамт нэг групд орлоо. Тайлбарлагч нь Англи, Испани хэл хослуулан тайлбарлаж байна.
Израел дахь компанийн өмнө байрлах сүшиний ресторанд бэлэн гоймон гэж байхаар захисан чинь, амт нь гэж ёстой л гамшиг. Аймар шорвог, гоймон нь гэж ёстой хачин. Сүши хийдэг хүмүүс нь зүүн өмнөд азийнхан байх юм. Жинхэнэ гоймонг бол эндээс олохгүй нь ойлгомжтой юм.
Израил компани дээр ханүкара гэж үндэсний баяр ёслолд оролцлоо. http://twitpic.com/3bx8hk Бүх ажилчид нь цуглаад лаа асааж Израил үндэсний боорцог хувааж идэв.
Израелд ирээд нэг гайхсан зүйл маань бараг бүх хүний англи хэлний түвшин маш өндөр. Эх хэл нь хебри хэл. Их сургууль хүртлэх бүх сургалт нь хэбри хэл дээр. Хоорондоо бол бүгд хэбри хэлээ хэрэглэдэг мөртөө л тэр шүү.
Израилчуудын англи хэл яагаад ийм сайн байгаа шалтгааныг асуутал гадагдшаа их аялалаар явдаг болоод тэр гэж байх юм. Үнэхээр жижигхэн улс болохоор залуучууд нь урт хугацаагаар гадаадад байх нь элбэг. Гадны зах зээлд нэвтрэх гэсэн хүсэл тэмүүлэл нь түүний нэг шалтгаан байх.
Израилд ирээд мэдэрсэн смарт утасны хэрэглээ. Энд тун бага хэрэглэх юм. Ялангуяа андройд утас бол бараг харагдсангүй. Бизнесменүүд нь ихэвчлэн блэкбери хэрэглэх юм. Солонгос шиг огцом өөрчлөгддөг улс байхгүй юм гэдгийг дахин мэдэрлээ.
Израилийн зах зээл нь жижигхэн болохоор тэр юм уу iphone ч гэсэн энд Солонгосоос сүүлд орж иржээ. GSM хэрэглэдэг мөртөө л тэр. Iphone4 ч гэсэн одоо л орж ирж байна. Солонгос шиг Израел geek-үүд apple-ийн хүсэл мөрөөдөл болсон хүмүүс байдаг гэсэн шиг санагдах юм. Гэтэл ipad ч бараг харагдахгүй юм.
Израилийн хүн ам нь 7 сая. Гадаадад байгаа еврэйнүүдээ оруулбал 20 сая. Солонгос бол бараг 50 сая. Солонгос ч бас жижиг улс биш байна шүү гэдгийг мэдлээ. Гэтэл еврэйчүүдийн дэлхийд бий болгож байгаа (noise) нь 100 сая хүний хэмжээнд гэж өөрснөө ярих юм.
Солонгос ба Израил хүмүүстэй аль алинтай нь ажиллаж үзсэн Амеркчуудтай ярилцлаа. Би “Израилчууд их түрэмгий юмаа” гэсэн чинь. Нөгөөх маань яалаа гэж Солонгосчууд хамаагүй түрэмгий гэж байх юм. Солонгосчууд англиар л жаахан сайн яридаг байсан бол ч...
Израилийн хэд хэдэн startup кампаниудтай уулзтал дотоодын зах зээлийн тухай бодол огт байдаггүй юм байна. Бүгд л европ эсвэл Америкийн зах зээлийг таргетлаж байх юм. Эх хэл болох хебри хэлээр ярьдаг хүн нь 5 хан сая болохоор арга ч үгүй биз.
Social game хийдэг компанийн захиралтай уулзлаа. Энэ хүн харин Оросын зах зээлд орж маш амжилттай байгаа юм байна. Development-ийг нь Украйнд хийлгээд, Израилаас удирддаг гэх... Дотоодын зах зээлийг сонирхдог хүн гэж үнэхээр алгаа.
Өдөржин Израилийн компаниудтай уулзаж ярилцаж, яриаг нь сонссон мөртөө яг л Silicon Valley-д ирчихсэн юм шиг санагдлаа. Бүгд англиар ч сайн ярих юм. Зөвхөн Америкийн зах зээл ч биш global зах зээлд ч хүчээ үзэцгээж байна.
Израилийн venture boom-ийг эхлүүлсэн үйл явдал нь 98 онд AOL нэг Израил компанийг 500 сая доллараар худалдаж авсан явдал. ICQ гэж тэр компани нь анхны интернэт instant messenger. Түүнээс хойш “Би яагаад чаддаггүй юм” гэсэн компаниудийн бүүм болсон юм гэнэ дээ.
5 хоногийн чөлөө завгүй аялалаа дуусгаад баранд ганц хундага юм уугаад буудалруугаа явж байна. Харин таксины жолооч өвөө харин англиар ярьдаггүй гэж байна. Google maps дээр буудлаа зааж харуулаад ирлээ.
Израил аялалын туршид хаана л очино ази царайтай хүн надаас өөр алга. Ерүсалемд хэдэн Хятад явж байсныг эс тооцвол. Азиудгүй газар гэж бас байх юмаа.
Израилчууд бас их зовлон үзсэн улс юм. Сайн ярилцаад үзвэл хүн амын талаас илүү нь эцэг эх, өвөө эмээ нь хядлагын золиос болж байсан хүмүүс.
Израилийн онгоцны буудлын нарийн шалгалтуудыг давах гэж бараг 1 цаг болж байж нислэгийн тавцанд ирлээ. iPad авч орж болохгүй гээд ачаанд өглөө.
Хамт явж байсан хүмүүсийн маань iPad-ийн цэнэг нь дууссан байсан тул цэнэглэж байж шалгаж үзнэ гээд саатуулагдсан байна. Хүүдээ өгөх гэж авсан халимны дүрстэй тоглоомыг байн байн барьж үзээд асуугаад, инээдтэй юм.
Израилд уулзсан venture компанийхан дунд ipad, macbook хэрэглэдэг хүн бараг харагдсангүй. Жижигхэн зах зээл гээд apple-ээс Израелийг тоодоггүй бололтой. Хебри хэл нь ipad дээр болдоггүй гэж байна.
Өчигдөр нэг Израил залууг барьж аваад чи гадаад сургуульд яваагүй гадаадад амьдарч байгаагүй мөртлөө яагаад ийм сайн англи хэлтэй юм бэ гэж асуутал. Ажил хийж байтал аяндаа сайжирсан гэж байна. Ихэнх ажил нь гадаадын зах зээлд зориулж хийдэг болхоор аргагүй юмуудаа. Гэхдээ зүүдлэхдээ хебри хэлээр зүүдэлдэг гэнэ.
Энэ удаагийн Израил аялалын үеээр хамгийн их сонссон үг. “Everybody knows everybody” дэндүү жижигхэн улс болхоор яаж ийгээд бие биетэйгээ танилын холбоотой болчихдог бололтой. Үнэхээр хоолны газар таньдаг хүнтэйгээ тааралдах явдал тун элбэг байх юм.
Израилд уулзсан venture компанийн ихэнх нь chrome browser хэрэглэж байна. Энэ салбарынхан жилийн өмнө л firefox-ийг хамгийн их хэрэглэдэг байсан юмсан... Тун хурдан өөрчлөгдөж байна шүү. Израелд харин chrome-ийн сурталчилгаа гудамжинд хаа сайгүй харсан юм байна шүү.
Израилаас нисээд New jersey-д ирлээ. Одоо л дөнгөж Boston хүрэх онгоцондоо суулаа. Долоо хоног Солонгос хоол идсэнгүй. Burger эсвэл Израил хоол идээд л яваад байлаа. Гэртээ харьж нэг сайхан бэлэн гоймон идэх юмсан.
Эргээд бодсон чинь Израилд ганц удаа ази хоол идсэн юм байна. Тэр нь сүши. Үнэхээр идэхийн аргагүй байсан шүү.
Намайг буцах өдөр гарсан ойн түймэр одоо болтол унтраагүй байгаа юм байна. http://bit.ly/eUCGR0 Гал түймэр унтраах infra гэх юм тун дутмаг юм билээ. Үнэхээр л одоо болтол унтрааж чадахгүй байгаа бололтой юм.
Израил нь шинэ venture компануудыг төруулж гаргадаг улс. Солонгосчууд сүүлийн үед Израилыг их анхаарч судлаж байгаа. Гэхдээ, зам барилга бусад нийгмийн дэд бүтэц нь Солонгосоос хамаагүй дутмаг юм билээ. Цэрэгтээ анхаараад дэд бүтэцдээ анхаарах боломж багатай байдаг юм шиг.
-----------------------------------
Танд нэгийг бодогдуулсан байхаа гэж найдаж байна.
Дэлхийн зах зээл дээрээс (газар ухалгүйгээр) ингэж мөнгө олдог юм. Ийм амархан байдаг юм гэдгийг харуулах жишээ болсон Монгол залуу л хэрэгтэй байна даа. Хэн тэр жишээг харуулж чадах бол. Яг л олимпийн анхны алт авч байгаа шиг бусаддаа үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй байна. Нэг жишээ гарвал ч манай Монголчууд алаад өгөх байхаа... Залуусаа үүний төлөө уралдацгаая^^
Subscribe to:
Post Comments (Atom)
7 comments:
Ёстой сайхан бичлэг байна. Баярлалаа.
Тэр Монгол залуу нь чамайг байж чадна гэдэгт би маш итгэлтэй байдаг шүү Баттулгаа
Монгол улсаа ийм болгохын төлөө сурч байгаа(монголд). Монголд сурч байгаа ч зорилго байхад завшаан байж л таараа.
Хамгийн харамсалтай нь Монголчууд маань зүгээр ажил хийж байгаад л англи хэл нь сайжирчихдаггүй л дээ, их л хичээл зүтгэл шаарддаг, наандаж хамгийн инээдтэй нь надтай таарсан хүн болгон чи Англи хэлийг хаана сурсан гэж асуудаг , Монголд гэж хариулахаар итгэдэггүй жишээ нь цаашлаад ажилд шалгуулж байгаа хүмүүс наад захын ярианы англи хэл ойлгодоггүй тэгсэн мөртлөө Англи-р чөлөөтэй гэж бичээд есөн шидийн сертификат бариад ирчихдэг , цаашлаад интернэт ингэж хөгжчөөд байхад гадаад, болон олон улсын стандард шинэ технологиудыг судалдаггүй, мэдээллээ солилцдоггүй, хоорондоо өрсөлдөж нэг нэгнийхээ дээр гарч, алдаа дутагдалыг хэлэхийг хүсдэггүй ч юм у нэг л тиймэрхүү зүйлүүдээс болоод хөгжихгүй байгаан бол уу гэж боддог, удирдах алба, менежмент-н түвшин нь бас их дорой ... за тэгээд блогоо амжилттй үргэлжлүүлэхийг хүсье
Sain blog baina! Harin ene ugee zasaarai "Израилийн хэд хэдэн startup ..." uugeer ehelsen uguulbert Ovoo Haraandaa oruulav esvel Haraachilav gehiig Targetlaj geed jaahan evgui orchuuljee. Mongoliin unshigchidad bas Mongol helee hundelj durmee barimtlaval sain.
Гоё бичлэг байна. Өшөө олон сайхан бичлэг оруулаарай. Байнга унших болно
Сайхан, сонирхолтой, сурах зу'йл ихтэй мэдээлэл оруулсанд баярлалаа
Post a Comment