Monday, May 3, 2010

Platform War

Мэдээллийн технологийн бизнес гэдэг маань тун өргөн ойлголт юм. Би өөрийнхөөрөө үндсэн хэсгүүдэд хуваавал 1. Хардвер үйлдвэрлэл 2. Системийн бүрдүүлэл 3. Софтвер үйлдвэрлэл гэж ангилах болов уу.

Хардвер үйлдвэрлэл гэдэг маань яг нөгөө хардвер-үүдийг үйлдвэрлэн мөнгө олж байгаа хэсэг.
Систем бүрдүүлэл гэдэг нь аль нэг байгууллагын эсвэл дэд бүтцийн системүүдийг бүрдүүлж мөнгө олж буй хэсэг. Барилга урсралттай зүйрлэж болох юм. Монголд одоогийн байдлаар зөвхөн энэ бизнэс л оршин тогтнож байна. Харин энэ удаад гурав дахь хэсэг болох софтвер үйлдвэрлэлийн гол өрсөлдөгчдийн талаар бичлээ.

Бизнэсийн энэ салбарыг гаднаас нь хараад ойлгоход тун төвөгтэй хэлбэрээр зохион байгуулагдсан байдаг. Та амьдралдаа софтвер худалдаж авахад мөнгө зарцуулж байсан уу? бараг л үгүй болвуу. Тэгвэл өнөөдөр хамгийн том баячууд энэ салбараас төрөн гарцгааж байна. Тэдний бизнес ямар хэлбэрээр явдаг вэ?

Энэ асуултын хариуг олохын тулд 3 компаны бизнесийг сонирхож үзье:
Microsoft, Apple болон Google.

Эдгээр компанууд нь хоорондоо маш хүчтэйгээр өрсөлдөж байдаг боловч гаднаас нь харахад хоорондоо тэс ялгаатай мэт харагдана.










Тэдний бүтээгдэхүүнүүд нь үйлдлийн систем, гар утас болон зар сурталчилгаа болохыг харж болно.
Гаднаас нь харахад хоорондоо тун өөр харагдаж байгаа боловч эдний жинхэнэ үйдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүн нь нэгэн адил "Information Platform" юм. Эхлээд Гүүглийн талаар судалж үзье.

Google Platform

Өнгөрсөн 10 гаран жилийн туршид хайлтын систем гэсэн баган доор нуугдаж асар их хэмжээний хөрөнгийг яг үнэндээ мэдээллийн технологийг шинээр тодохойлоход зарцуулсан гэж хэлж болох юм. Гүүгль нь өнөөдрийг хүртэл бидний сургуульд үзэж ирсэн бүхийл зүйлийг өөрсдөдөө зориулан шинээр тодорхойлж ирсэн. Үүнд файл системээс, үйлдлийн систем, дистрибютэд систэм, мэдээллийн систем(database) тэр байтугай компайлэрийг хүртэл өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнийг хэрэглэнэ.
Гүүглийн data center-үүдийг тооцоолон бодогч араатан-тай зүйрлэсэн байдаг. Дараах видеог сонирхоно уу.



Гэтэл энэ хэмжээний байгууламж дэлхий даяар гучаас дөч орчим байгааг тооцвол тооцоолон бодогч араатантай зүйрлэхээс аргагүй биз. Гүүглийн харж буй мэдээллийн технологийн ирээдүй нь "data center"-үүд болон "light fast devices" гэж хэлж болно. Chrome OS, Android зэргийг харахад энэ санаа нь тун тодорхой болж эхэлнэ. Chrome OS-ийн талаар дараах видеог сонирхоно уу.



Apple Platform

Apple гэж компаныг бид түүний ipod, iphone гэсэн хит бүтээгдэнхүүнүүдээр мэднэ. Гол ашигаа ч энэ л бүтээгдэхүүнүүдээс олж байдаг. Түүнтэй адил mp3 болон гар утас үйлдвэрлэгч компануудыг нэрлэвэл sony, nokia, samsung, lg, HTC гээд маш олон гэтэл яагаад apple нийт гар утасны 8% хүрэхгүй хувийг зарж борлуулаад зах зээл дахь нийр ашгийн 30% дээш хувийн авч одов? Ганцхан төлийн бүтээгдэхүүнээр яаж ингэж их ашиг олов? Гэсэн асуултууд ар араасаа урган гарч ирнэ. Тэгвэл apple-ыг эдгээр бусад гар утасны компаниудтай адил device үйлдвэрлэгч компани гэж хэлэхэд хэцүү. apple бол information platform үйлдвэрлэгч компани юм.
Ipod-оос илүү үзүүлэлтэй илүү үзэмжтэй mp3 хаа сайгүй л байдаг гэтэл яагаад ipod гэж. Энэ бүтээгдэхүүн нь зөвхөн device биш мэдээллэл дамжуулагч түнелийн үүргийг гүйцэтгэнэ. Хэрэглэгчид ipod-ийг худалдан авснаар itunes-ийг хэрэглэх боломжтой болдог үүгээр дамжуулан хүссэн media-аа татан авах боломжтой болдогт гол нууц нь оршино. apple itunes-ээс тийм ч их ашиг олоод байдаггүй энэ нь зөвхөн platform-ийн үүргийг гүйцэтгэж байдаг.

Тэгвэл iphone гэж юу вэ? iphone нь device-ийнхаа хувьд үзүүлэлт тун тааруухан samsung-аас гаргаж буй дурын смарт утаснаас үзүүлэлтээрэй хол хоцорно. Харин iphone нь мэдээллийн бизнэсийн салбарт асар том нээлтийг хийсэн нь appstore юм. Нэг ёсны гар утасны програмын дэлгүүр бөгөөд хэн дуртай нь програм бичээд энэ дэлгүүрт тавьж зарж болно ашгийн 30%-ийг apple өгнө. Ингэснээр хэдэн зуун мянган софтвер үйлдвэрлэгчид iphone-д зориулж програм бичиж, бичсэн програм нь шууд хэрэглэгчдийн гар дээр очих боломжтой болно. Ингэснээр iphone бол зүгээр нэг device биш мэдээллийн платформ болж хувирна.
Хуучнаар бол гар утасны сүлжээний компаниууд бүх эрхийг гартаа авч нийгмийн хөгжлийг бөөгдуулж байсан бол apple шинэ нийгмийг болгож чадсан байна.
Түүний ачаар олон төрлийн ижил төстэй маркетууд бий болоод байна.




Apple-ийн харж буй ирээдүй нь "мэдээлийн түгээгчид", "тэдгээр зориулсан тусгай түнел" гэж хэлж болох юм энэ санааг нь ipad-аас ч тун тодорхой харж болно.


Microsoft Platform


Энэ компаныг бид хамгийн сайн мэднэ. Хэдийгээр хувь хүн тэдний бүтээгдэхүүнийг мөнгө төлөн авах нь ховорч бидний худалдан авч байгаа компютер гар утас бүхий л зүйлд Microsoft-д төлж буй лицензийн үнэ шингэсэн байдаг. Бид өөсдөө ч мэдэхгүй маш их хэмжээний мөнгийг тэдэнд төлсөөр байгаа. Microsoft-ийн тухайд өнөөг хүртлэх мэдээллийн технологийн платформыг дангаараа тодохойлж ирсэн болов ч өнөөдөр маш хүчтэй өрсөлдөгчидтэй болоод байна. Тэгвэл microsoft ирээдүйг хэрхэн харж байна вэ? Тэдний харж байгаа ирээдүй нь: бидний амьдран буй ойр орчинд өндөр хүчин чадал бүхий тооцоолон болох машинууд бий болж түүн дээр асар хүчтэй үйлдлийн системүүд ажиллаж байгаагаар харагддаг. Энэ санаа нь тэдний сүүлийн үеийн судалгаа болох xbox, microsoft surface болон microsft wall гэсэн keyword-үүдээс харж болно. Дараах видеонуудыг сонирхоно уу.





Платформ ба хурдны зам

Платформ гэдгийг хурдны замтай адилтгаж болох юм. Эдгээр гурван компани нь бүгд хурдны зам тавих бөгөөд хэн сайн тавих вэ гэдгээр өрсөлдөх болно. Харин энэ хурдны замаар мөнгө олох арга нь өөр юм. Microsoft замын татвар авна. Apple-ийн тавьсан замаар зөвхөн тэдний машинууд явах боломжтой. Тэд харин өөрсдийн машинаа зарна. Google-ийн тавьсан замаар ямар ч машин үнэгүй давхих боломжтой боловч замын хажуугаар зарлалын самбарууд байрлууж мөнгө олно. Тэдний барьсан замууд ч хоорондоо ялгаатай. Microsoft-ийн тавьсан замаар маш үнэтэй хүчтэй машинууд явах боломжтой. Apple-ийн тавьсан зам нь зөвхөн хэдэн том хотуудын хооронд тавигдсан учраас дуртай газраа хүрэхэд төвөгтэй. Google-ийн тавьсан замаар хаа ч хүрч болох боловч бартаа ихтэй гэж хэлж болох юм.

3 comments:

D.Sainbayar said...

Sonirholtoi medeelluud bailaa. Thanks for sharing. Gehdee neg asuult baina. Platform war, Information Age-d Mongolchuud bidnii hiij chadah, ursulduj chadah, marketable area yu ve? Shiniig sanaachlah, shiniig neeh research institute-uud baij chadah uu? Mongol uls uuriin gesen ul davtagdah sonin togtots, hun am, uur amisgal, zah zeeliin bagtaamj geed... bidnii competitive field yu ve? Uuriin tani bodloor.

serdaram said...

Tulgaa sonirholtoi medeelel ogsond bayarlalaa. Gehdee neg asuudal bainaa. Ene olon zyilyydiig hiij baigaa hymyysiin communication ni tyryylj yavaad Filosofi setgelgee ni hotsrood baina uu? Byteegchid ni oorsdiin Filosofidoo hotlogdood shine zyil byteegeed baihgyi ASHIG hootsoldood baigaa baihaa... "Hyn tehnikiig hiih bish Tehnik ooroo ooriigoo Hyneer hiilgeed baigaa" onoo yed MATRIX-iin oron zai byrdeed baigaam bishyy! Yyniig tertee 18-r zuund Rene Dekart bichij baisiin baina lee

beku said...
This comment has been removed by the author.

Google Analytics