Wednesday, July 2, 2014

Бидний хувь заяа удирдагчаас бус бидний дунджаас хамаардаг

Бид өөрсдийгөө байнга Хятад, Орос болон Казахстан гэсэн хөршүүдтэйгээ харьцуулах болно. Энэ харьцуулалт бидний амьдралын чанар, баяр баясгаланг тодорхойлох нь гарцаагүй. Өнгөрсөн хорь гариу жилийн хугацаанд биднийг орхин хөгжин дэвжих хөршүүдээ харсаар өдөр ирэх тусам сэтгэл санаагаар унаж, хөрсөн дээрээ буусаар ирлээ. 25 жилийн тэртээд ижил гараанаас гарсан эдгээр улс хурдтайгаар биднийг орхин урагшилсаар. Тэдэнтэй харьцуулахад бид буурин дээрээ эргэсээр өдийг хүрч байна.

Энэ хоцрогдлыг юунаас болсныг дүгнэж үзье. 25 жилийн өмнө бид бусдын адилаар ардчилалын замыг сонгожээ. Ерөнхийлөгчийн биш парламентыг засаглалыг сонгсон нь дэндүү хүчтэй хоёр хөршийнхөө нөлөөг саармагжуулах үүргийг гүйцэтгэнэ гэж үзсэн гэх. Энэ шийдвэрт буруу зүйл байхгүй болвуу харин ч хангаллтай логиктой шийдвэр юм. Тэгээд ч зөв бурууг одоо шүүх нь утгагүй зүйл юм. Ямар ч байсан бид ингээд парламентын засаглалтай ардчилсан улс боллоо. Хариин манай хоёр хөрш маань бидэнтэй ижил төстэй эхлэлийг тавьж байсан хэдий ч явцын дунд дарангуйлагчийн засаглалруу аажмаар шилжжээ. Энэ мөчөөс эхлэн бидний хооронд ялгаа гарч эхэлнэ. Нэг талаар дарангуйлагчийн засаглал гэж хэлж болох ч нөгөөтэйгүүр бэлтгэгдсэн элитүүдэд түшиглэсэн засаглал юм. Хөгжилд нөлөөлж болох бүх шийдвэрүүдийг бэлтгэгдсэн элитүүдийн бүлэг гаргаж бусад нь түүнийг дагах л үүрэгтэй. Өөр санаа оноо байваас үл болох. Харин бидний хувьд бүх ард түмнээрээ төлөөлөлөө сонгож, төлөөлөл маань бүх шийдвэрийг гаргана. Энэ хоёр ялгаатай удирдлагын аль нь илүү зөв шийдвэрийг гаргах бол?

Хүний гаргаж байгаа шийдвэрийн ухаалаг байдал тэр хүний ухааны хэмжээтэй шууд хамаарах нь мэдээж. Тархины ажиллагаа сайжрах тусам олон хүчин зүйлсийг тооцож шийдвэр гаргах боломжоор хангадана. Тэгвэл бидний болон хөршүүдийнхээ удирдлагуудын ухааныг харьцуулах гээд үзье. Хөршүүдийн маань элит удирдлагууд бол шаггүй нөхдүүд гэдгээ өдийг хүртэл харуулсаар ирсэн. Тэд бол гайхалтай ухаалаг хүмүүс. Харин бидний бүх ард түмнээрээ сонгосон удирдлага маань хэр ухаантай байх бол? Шууд хэлэхэд тэдний дундаж ухаан Монгол хүний дундаж ухаантай яг тэнцэнэ. Тэд бол ард түмний жижигсгэсэн хувилбар юм.

Жишээлэхэд Хятад улсад сармагчингаас дээрдхээргүй хэдэн сая хүнтэй хөдөө тосгод зөндөө байгаа тэд төлөөлөлөө сонговол нэг сармагчин л сонгоно. Энэ сармагчин Хятадын парламентэд суугаад шийдвэр гаргадаг бол яах байсан бол, энэ улсын хувь заяаа хутганы ирэн дээр дэнжигнэх байсан биз. Яг адилаар манай ард түмний хэдэн хувь нь сармагчин байна, нөгөө 76-ийн чинь тэдэн хувь нь сармагчин л байна. Сармагчингууд нэг сармагчингаа удирдагч болгоно нөгөөх нь хаа газар сармагчингуудыг томилож эхэлнэ. Энэ л зарчим үеийн үед үйлчлэх болно.

Бидний системийн онцлогоос шалтгаалан Монгол хүний дундаж боловсорлын түвшин хөршүүдийн маань элитүүдийн боловсорлын түвшинтэй өрсөлдөж харгалзах шийдвэрүүдийг гаргаж байна. Үүний улмаас томоос том ялгаа гарч байгаа юм. Гэхдээ элитийн засаглал өөрөө эрсдэлгүй зүйл бас биш юм. Энэ засаглалд цус ойртолт явагдаж чанар нь аажимдаа муудна. Мөн шинэ үер солигдохдоо томоохон үймээн самуун эрсдлүүдийг дагуулна. Элитийг буруу танивал нөхөж барахгүй хохиролд хүрнэ. Тиймээс энэ элитийн засаглал гэдэг нь төдийлөн хүсээд байхаар зүйл ч бас биш. Түүнээс гадна, бидний хувьд хөрш том хүчнүүдээсээ хараат бус байх гэсэн нэг өгөгдөл байгаа тул бүр ч их эрсдэлтэй юм. Өнгөрсөн хугацаанд манайд хүчирхэг дарангуйлагч гарч ирээгүй нь бид Орос ахнартай нийлж байгаад бэлтгэгдсэн элитүүдээ хядчихсантай ч холбоотой байх.

Тиймээс, бидний цорын ганц сонголт бол Монгол хүний дундаж боловсорлын түвшиг хөршүүдийнхээ элитүүдийн боловсорлын түвшинтэй адил хэмжээнд хүргэх явдал юм. Биднийг өөр юу ч аварч чадахгүй бага зэрэг нүүрс хэдэн ширхэг зэс бол ямар ч тус хүргэхгүй. Тиймээс бид байгаа бүхнээ хүүхдүүдийнхээ боловсролд зарцуулах ёстой. Дэлхийн топ сургуулиудад хэдэн зуугаар нь сургаж, жил бүр топ сургуулиудад догтор професоруудыг төгсгөж байж хөршүүдтэйгээ дөнгөж төстэй амтьдрах боломжоор хангагдана. Нэгэнт нөхцөл байдал ийм учраас өөр юм юу ч бодолгүй хүүхдүүдээ л сургая!

Thursday, April 10, 2014

ERP хөгжүүлэгчдэд

ERP (Enterprise Resource Planning) гэсэн сэдэв нь мэдээллийн технологи, бизнес болон консолтинг гээд олон талаас яригдаж болох их өргөн сэдэв юм. Монгол-ийн бизнесүүд илүү мэргэжлийн түвшинд хүрэхийн зэрэгцээ энэ сэдвээр ярих судлах нь их болж байна. Тиймээс хөгжүүлэгчдэд зориулж ERP-ийн ерөнхий хөгжлийн талаар бичиж байна. Гэхдээ интернэтээс уншиж болох мэдээлэл бус ERP дээр ажилладаг инженерүүдийн яриа болон өөрийн санааг голчлон оруулав.

Бизнесийг оновчтой явуулахад программ хангамжийг олон газар ашиглаж болно. Тэгээд тэр ажиглаж байгаа case бүрт нь янз бүрийн ихэвчлэн гурван үэсэгтэй нэр өгөөд байгаа. ERP, CRМ, EAM, FM, HCM, SCM, PLM болон Procurement гээд явж өгнө. Хэрэглэгчийн хувьд бүгд өөр өөрийн утга агуулгатай л байх харин инженерийн нүдээр бол бол database-д компаны дотооод мэдээллийг хадгалаад тогтсон process-ийн дагуу түүндээ янз бүрийн interface гаргаж өгөөд бизнес явуулахдаа хэрэгтэй газар нь ашиглах гэж ерөнхийд нь ойлгож болно. Тиймээс эднийг бүгдийг нь нэгтгээд ERP гэж ерөнхийд нь нэрлэе (Уг нь ERP гэдэг нь тухайн нэг хэрэглээг нь хэлээд байгаа). Хэрэв ERP-ийн талаар анхан шатны тайлбар авахыг хүсвэл үүнийг уншина уу.
ERP гэж юу вэ?

SAP
SAP бол ERP хөгжүүлэгч хамгийн алдартай компани юм. Герман гаралтай энэ компани асар үнэтэй софтвер багцуудыг худалдаж, суулгаж бас засвар үйлчилгээг үзүүлдэг. Тэдний санхүүгийн тайланг харахад нийт орлогын тал орчим хувийг засвар үйлчилгээнээс олдог бололтой. Гэхдээ SAP-д ажиллаж байсан инженерийн хэлснээр бол засвар үйлчилгээнд call center-ийн ажилчдийн цалингаас өөр зардал бараг гардаггүй болохоор хамгийн их ашигтэй гэх юм билээ. Тийм ч учраас SAP-ийн хувьцаа нь засвар үйлчигээнийхээ үнийг бууруулахад дагаж буураад өсгөхөд дагаад өсөж байдаг гэнэ. Хэрэв засвар үйлчилгээг авахгүй бол програмын алдаанаас болж гарах бүх хариуцлагыг хэрэглэгч байгууллага өөрөө хариуцах ёстой учраас санхүүгийн байгууллагууд болон томоохон компаниуд хэрэглэхээс өөр аргагүй болдог. Хааяа зарим нэг байгууллага SAP програм хангамжаас болж алдагдал хүлээвэл бүх алдагдлыг нөхөн олгодог.

Oracle
SAP анх зөвхөн enterprise application хийдэг компани байсан. Тэдний application ямар ч database дээр ажиллахаар зохиогдож гадны database-ийг холбон ажилладаг. Үүнд хамгийн тохиромжтой database бол Oracle байсан учраас SAP-ийг Oracle баазтай хамгийн ихээр хэрэглэж иржээ. Үүний нөлөөгөөр Oracle их хэмжээтэйгээр борлогдсон гэх. SAP зарагдах бүрт Oracle бааз зарагдана. Гэхдээ энэ нөхөрлөл нь Oracle ERP application-ийн бизнест хөл тависнаар муудаж, одоо бол тэд хамгийн хүчтэй өрсөлдөгчид болжээ. SAP-ийнхан Oracle-ийг "тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ" гээч юм болсон гэж ярих юм билээ. SAP-ч бас сүүлийн үед Oracle-ийг орлох бааз хөгжүүлж түүнийгээ хэрэглэж байна. Анх SAP өөрийн database хөгжүүлэхээ зарлахад, Oracle-ийн захирал Larry Ellison "энэ хөгшин галзуурч л дээ" гэж хэлж байсан гэх.

SAP болон Oracle-ийн борлуулдаг програм хангамжууд тохируулах, хэрэглэхэд төвөгтэй хэцүү учраас программ хангамжийг нь тохируулах суулгах ажлыг хийдэг олон жижиг компаниуд бий. Хэрэглэгчид ихэнх тохиолдолд тэдгээрээр дамжуулан програм хангажийг авч хэрэглэнэ. Consultant-ууд юу хийдэг талаар зарим зүйлсийг эндээс уншиж болно. Яаж ERP consultant болох вэ?

ERP cloud
Одоогийн хөгжлийн хандлагаар бол ERP application-ууд cloud суурьтай болж, байгууллагууд хэрэглэсэн хирээрээ төлбөр төлдөг болохыг зориж байна. Гэсэн хэдий ч яг одоо бол cloud гуу шилжилт 10% тэй л явж байх шиг байна. Хуучин хэрэглэгчид нь cloud-ийг сонгохоосоо илүү шинэ хэрэглэгчид cloud-ийг хэрэглэх замаар шилжилт явагдаж байна. SAP болон Oracle аль аль нь cloud үйлчилгээтэй. Тэд аль болох хурдан cloud ERP зах зээлийг эзлэхийг хүсэж байна. Гэхдээ энэ шинэ зах зээлд шинээр гарч ирж байгаа өрсөлдөгчид бий. Cloud ERP үйлчилгээ явуулдаг компани дундаас хамгийн олон хэрэглэгчтэй нь Salesforce (link). Гэхдээ тэдний гол хэрэглэгчид нь жижиг компаниуд байдаг болохоор одоохондоо Oracle болон SAP-ийн зах зээлд хүчтэй нөлөөлж чаддаггүй гэнэ. Тэд ч гол өрсөлдөгчөө гэж боддоггүй бололтой. Тийм ч учраас oracle тай тэдний database-ийг хэрэглэхээр урт хугацааны гэрээ хийсэн байх.

Open Source ERP
ERP нээллтэй эхүүд олон бий. Аль нэг үнэгүй нээлттэй эх нь одоогийн ERP package-уудыг орлож чадах уу? За бараг л худлаа болвуу. Open source хэрэглэснээр нэгт "Найдвартай ажиллагаанд баталгаа авч чадахгүй" хоёрт "Cуулгах хэрэглэх complexity нь өснө". Энэ хоёр нь байгууллагуудын хамгийн их мөнгө зарлагадаж байгаа гол асуудлууд юм, гэтэл open source энэ асуудлуудыг улам ихэсгэх учраас эцсийн хэрэглэгчид ERP open source авч хэрэглэх нь оновчтой биш. SAP болон Oracle-ийнхан ч мөн open source-ийг огт өрсөлдөгчөө гэж үздэггүй юм билээ. Харин commercial ERP хөгжүүлэх гэж байгаа газрууд бүгдийг нойлоос эхлэлгүй open source дээр тулгуурлах нь илүү дөхөм байж болох юм.

Dilemma between Fragmentation and Complexity
Яг үнэндээ бол Google инженерүүд SAP-г тодорхойлохдоо хошигнож "Галзуу үнэтэй гэхдээ юу ч хийдэггүй програмыг SAP гэнэ" гэж яридаг. Яагаад гэвэл тэдний хөгжүүлсэн нэг module тус бүрийг аваад үзвэл дэндүү complex байдаг. Аль нэг байгууллагад зориулж SAP-ийн аль нэг module-ийг орлох програм бичвэл маш хялбар аргаар хамаагүй дээр бүтээгдэхүүнийг хийж болно. Харин SAP болон Oracle нь бүх байгуулагад тохирох, бүх feature-ийг агуулсан universal module хийж борлуулах бизнес моделтэй компани юм. Мөн хэрэглэгч компаниуд дараа нь өөр module нэмж авахад өмнөхтэйгээ холбох болмжтой байх ёстой. Тиймээс яах ч аргагүй тэдний бүтээгдэхүүний complexity өрч, optimization буурдаг.

Харин шинээр гарч ирж байгаа cloud ERP компаниуд нь бол тухайн module дээрээ төвлөрч түүндээ optimize болсон бүтээгдэхүүнүүд гаргаж байна. Үүний гол сул тал нь fragmentation юм. Олон жижиг зөвхөн тухайн module дээрээ төвлөрсөн үйлчилгээнүүд бий болж хоорондоо integration хийхэд хэцүү болж эхэлнэ. Ялангуа томоохон байгууллагуудын тухайд олон module-уудыг энд тэндээс авч хэрэглэхэд integration томоохон асуудал болох юм.

Яг одоо бол fragmentation болон Complexity-ийн хоорон дахь dilemma-г шийдэж чадаагүй учраас ERP хөгжүүлж байгаа нь ч авч хэрэглэж байгаа нь шийдвэр гаргахад тун хэцүү. Ямар компаний бүтээгдэхүүнийг ямар хэлбээрээр авч хэрэг вэ? Аль платформ дээр хэрхэн хөгжүүлэх вэ? гэсэн асуултуудад хариулахад хэцүү.

Marketplace business model
Гэхдээ дээр дурдсан Fragmentation болон Compexity-г зэрэг шийдэх боломж бий. Энэ нь Marketplace business model юм. Аль нэг market lead нь ERP application гаргах боломжтой framework болон стандартуудыг бэлдэж үүн дээрээ market place маягаар гуравдагч хөгжүүлэгчдийг татан оролцуулах юм. Marketplace дээрээс зарагдсан application нь орлогоо хуваах зарчимтай. Одоогийн iOS болон Android appstore гэж төсөөлж болно. Ингэснээр маш сайн optimize болсон application болон үйлчилгээнүүд гарахын зэрэгцээ нэгдсэн framework-р дамжуулан integration ч хялбар болох юм.

Яваандаа энэ хэлбэрлүү шилжих нь гарцаагүй болвуу. Гэхдээ SAP болон Oracle энэ хэлбэрлүү шилжиж зоригтойгоор бизнес моделоо өөрчлөхгүй л байна. Харин Google, Microsoft болон Apple-ийн тухайд ERP нь гол бизнес нь биш учраас market lead хийх сонирхолгүй байх шиг. Аль аль нь дөнгөж хөлөө дүрчихээд бусад нь хөдлөхгүй болохоор хүч гаргахгүй байсаар байна.
Google market place: https://www.google.com/enterprise/marketplace/home/apps/.
Microsoft store: http://officepreview.microsoft.com/en-us/store/
SAP: http://marketplace.saphana.com/

ERP хөгжүүлэгчдэд
Энэ бүхнээс дүгнээр ERP хөгжүүлэгчдэд анхаарах хэдэн зүйлсийг тоймлож жагсаалаа:
  • SAP болон Oracle шиг universal solution бүтээхийг оролдох хэрэггүй. Зөвхөн тухайн module дээр төвлөрөх нь чухал юм.
  • Аль болох одоо байгаа marketplace болон platform той зохицохоор хөгжүүлэх нь цаашдаа хөгжих боломжийг олгоно. Multiple platform дээр ажиллах боломжтой гэхдээ өөрийн бизнес модел нь түүний дээр нэгдсэн хэлбэртэй бол хамгийн сайн.
  • Өөр module хөгжүүлэгчид хоорондоо integration standard гаргаж хамтран ажиллах ч боломжтой юм.
  • Томоохон компаниудаас илүү жижиг компаниудыг таргетлах нь could application хөгжүүлэхэд тань хялбар байх болно.

Амжилт хүсье!

Wednesday, January 8, 2014

Монгол хэлийг машины хэлрүү

Мэдээллийн технологи нь хүнд зөв оновчтой мэдээллийг хүргэхэд чиглэдэг. Үүний тулд мэдээллийг цуглуулж, боловсруулж, хэрэгтэй үед нь хэрэгтэй газарт хүргэх нь чухал. Бидний мэдээллийг машин зөөж, боловсруулж байдаг хэдий ч эцсийн эцэст мэдээлэл маань хүнээс бий болж, хүнд очино. Иймээс мэдээллэлийг оновчтой бий болгож хүргэхийн тулд хүн ба машины хоорондын мэдээлэл солилцох хэрэгсэл мэдээллийн технологид чухал үүргийг гүйцэтгэж, үндэс суурь нь болж байдаг.

Өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний хэрэглэж ирсэн хүн машиний мэдээлэл солилцох interface дундаас хамгийн үр дүнтэй нь keyboard болон display байлаа. Гэхдээ энэ хамгийн энгийн interface маань хүртэл Монголчууд бидэнд төдийлөн ойр байсангүй. Бид нийтээрээ жинхэнэ өөрийн хэл дээр мэдээллийг бий болгож, хэрэглэж чаддаг болтол их хугацаа зарцуулагдсан. Windows XP дээр UTF-8 дэмждэг болж Монгол keyboard-тай болтол "Danzan font" ашиглаж түүний дараа бага зэрэг дэвшил гарч "Windows-1251 encoding" ба "Arial Mon" гэсэн фонтуудыг хослуулан ашиглаж түр зуур аргацааж байлаа. Монголчуудад зориулагдсан interface үгүйгээс болж бид Монгол хэлийг англи үсгээр галиглан бичих болж бидний бий болгосон мэдлэг мэдээлэл үнэгүйдэж, мэдээллийн салбарт гарч болох байсан олон үйлчилгээ болон дэвшил гарч чадаагүй байх талтай.

UTF-8-д Монгол үсгүүд бүтгэгдэж Window XP дээр Монгол keyboard той болсноор бид анх удаа өөрсдийн мэдээллийг алдаа мадаггүй тэмдэглэн үлдээх боломжтой болжээ. Гэхдээ тун удалгүй Mobile ертөнцийн давалгаанд бид дахиад л гээгдэж орхисон.

Тийм ч учраас бид эхний ээлжинд дэлхийн хамгийн их хэрэглэгчтэй Android систем-ийг Монгол хэл дэмждэг болгох (link), хамгийн олон хэл дээрх хөрвүүлэгч (Google translate)-д Монгол хэлийг оруулахыг (link) зорисон хэрэг. 2013 ондоо багтааж санасандаа хүрлээ. Бид Android дээр Монгол хэлээрэй чөлөөтэй бичиж чадах болж, android үйлдлийн систем Монгол хэлийг дэмждэг болгож, түүгээр барахгүй Монгол хэл болон бусад 100 орчим хэлний хооронд алдаа ихтэй ч хөрвүүлж чадах боллоо.

Гэхдээ үүний цаана томоос том даваанууд биднийг хүлээж байгаа юм. Хүн төрөлхтний удаан хугацаанд хэрэглэж ирсэн keyboard болон screen гэсэн interface хурдацтай өөрчлөгдөж байна. Тун удахгүй machine бидний яриаг ойлгож гар болон дүрс бичгийг уншиж бидний хүсэлтийг биелүүлж байдаг туслахын үүргийг гүйцэтгэх цаг ирнэ. Энэ нь бидний бодож байгаагаас ч хурдан биелэлээ олж байна. Энэ салбарын тэргүүлэгчид болох Apple siri болон Google now гэсэн бүтээгдэхүүнүүд энэ чиглэлд ихээхэн ахиц гаргаж байна. (харьцуулах) Эдгээр бүтээгдэхүүнүүд нь хүний яриаг хүлээн авч агуулгыг ойлгоод зогсохгүй их хэмжээний мэдээллийн сангийн тусламжтайгаар бидэнд оновчтой хариултыг өгч байх үүрэгтэй. Зөвхөн эдгээр бүтээгдэхүүнүүд ч биш үүнд тулгуурласан олон төрлийн үйлчилгээнүүд бий болж, мэдээлэл боловсруулах, хүргэх, цуглуулах технологид эргэлт гарах болно. Харин бид урьдичлан Монгол хэлийг машины ойлгох хэл болгож чадахгүй бол дахиад л нэг мэдэхэд бүх зүйлээс хоцорсон байх бий.

Google translate-ийн чанарыг сайжруулах зорилголтой санаачлагууд (link) ч олноор гарч байгаад тун их баяртай байна. Би ч хувийн зүгээс бүх санаачлагад чадах хэмжээндээ дэмжлэг үзүүлэхийг зорих болно. Эдгээр нь зөвхөн google translate-д хамаатай зүйл биш бөгөөд бид цаашид machine interface-д гарах томоохон давалгааг давж гарах бэлтгэл ажил болох юм. Монгол хэл дээр бэлтгэгдсэн machine interface-ийг хөгжүүлэх зориулалт бүхий хангалттай хэмжээний мэдээллийн сан байдгүйгээс болж энэ салбарын хөгжил удаашралтай байна. Google translate-ийн тухайд хамгийн хүнд асуудал ч мөн энэ л байлаа. Монгол хэлийг machine ойлгодог хэл болгох ажлыг хийхийг хүссэн хэн ч төвөггүй ашиглаж болохуйц нээлттэй мэдээллийн санг бий болгож чадвал бид нэг алхам урагшилж чадах юм.

Хэлэх амархан хийх хэцүү гэж... Энэ ажлыг хэн хэрхэн гүйцэтгэх ёстой вэ?
Би хувьдаа, гол тоглогчид хувийн хэвшлүүд байгаасай гэж боддог. Тэд маань хэдэн жилийн дараа бий болж болох томоохон зах зээлийг урьдичлан харж, тогтвортой хөрөнгө оруулалт оруулан тодорхой бүтээгдэхүүн гаргахыг зорих хэрэгтэй. Хувийн хэвшлүүд маань өөрт буй мэдээллийн санг нээлттэй санд нэгтгэж харин түүнээс их нээлттэй санг бүрэн хэмжээгээр ашиглах боломжтой болох юм. Түүнээс гадна үүнд тодорхой хэмжээний судалгааны хөрөнгө оруулалт оруулах нь зүйтэй юм. Харин мэдээллийн санг хадгалах удирдах цуглуулах нэг хэлбэрт оруулах үүргийг их сургуулиуд маань хамтран гүйцэтгэх нь зөв.  Тэдэнд маань засгийн газрын эсвэл хувийн хэвшлүүдийн нийлмэл хөрөнгийн сангаас санхүүжилт өгч багш оюутнууд маань суурь судалгааг хийж олонд тайлагнаж байх нь зүйтэй болвуу.

Ажлын төгсгөлд бид өөрсдийн мэдээллийн сантай. Энэ мэдээллийн сан нь Монголчуудад хэрэгтэй "Монгол хэлийг машины хэлрүү..." гэсэн зорилгын хүрээнд ажиллаж буй хэнбэ гуай нь ч саад бэрхшээлгүй авч хэрэглэх боломжтой. Мэдээллийн санг түшиглэн боссон бидэнд хэрэгтэй олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдтэй. Энэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг ашиглаж буй Монголчууд бидний мэдлэг мэдээлэл хөгжиж байдаг ийм орчныг бий болгох юм.

Төгсгөлд нь "Google translate"-ийн чанарыг сайжруулахыг хүсэж буй хувь хүмүүс олон байгаа. Үүнд хамгийн амархан арга нь Google translate volunteer form form-д элсэн юм. Зөвхөн gmail хаягаар элсэж болохыг анхаарна уу. Одоогоор зуу хүрэхгүй өгүүлбэр орчуулагдсан байна билээ. Hurry up please :)

Монгол хэл, Монгол соёл, Монгол хүн улам бүр хөгжин дэвжих болтугай.

Та санал бодлоо чөлөөтэй солилцоно уу! https://twitter.com/battulga11 

Wednesday, December 11, 2013

Монгол хэл Google translate-д нэмэгдлээ

Google translate нь 80 хэлний хооронд автомар орчуулга хийж өгдөг хэрэгсэл бөгөөд энэ удаагийн launch-аар хэд хэдэн хэл нэмгэдсний нэг нь Монгол хэл юм. Монгол хэлийг нэмэхэд мэдээж Google translate баг, түүнээс гадна олон хүний туслалцаа оролцсон бөгөөд хамгийн гол нь Монголчууд бид энэ бүтээгдэхүүнийг хамгийн ихээр хүсэн хүлээж байсан учраас ийнхүү бидэнд хүрч байна.
http://googletranslate.blogspot.kr/2013/12/google-translate-now-in-80-languages.html

Хэрхэн ашиглах вэ?
  • http://translate.google.com орж Монгол хэлийг сонгож орчуулахыг хүссэн текстээ оруулах




Яаж орчуулдаг юм бол?

Google translate нь хиймэл оюунд тулгуурласан машин орчуулгыг ашигладаг бөгөөд үүнд маш их хэмжээний жишээ орчуулгууд хэрэгтэй байдаг. Ийм жишээ орчуулгууд их байх тусам орчуулгын чанар улам сайжирна. Харин Монгол хэд дээр эдгээр жишээ орчуулгууд тун бага байдгаас ихэнх мэдээлэл нь веб дээр бэлэн байгаа материалуудыг ашиглах замаар эхний бүтээгдэхүүн бэлэн болдог.
Илүү ихийг мэдэхийг хүсвэл энэ сонирхолтой видиог үзээрэй. http://www.youtube.com/watch?v=Rq1dow1vTHY

Чанар нь сайжрах уу? Би туслалцаа үзүүлэх боломжтой юу?

Эхний бүтээгдэхүүн учраас таны хүлээсэн чанарт хүрэгхгүй байж болох юм. Гэхдээ 79 хэл дээрх их хэмжээний материлыг эсвэл веб хуудсыг тэр чигт нь орчуулаад ерөнхий утгы ойлгоход тус дөхөм болноо гэдэгт эргэлзэхгүй байна.

Түүнээс гадна та орчуулгыг сайжруулах ажилд элссэнээр (Энд дарна уу) туслалцаа үзүүлж болох юм. 



Tuesday, December 3, 2013

Android Kitkat (4.4) with Mongolian Language


Шинэ android үйлдлийн системд Монгол хэл маань албан ёсоор орж байгааг та бүхэндээ танилцуулахдаа таатай байна.

Google Компаны гар утасны үйлдлийн систем болох Android-ийн шинэ хувилбар зарлагдаад удаагүй байгаа билээ. Энэ удаагийн хувилбарын дугаар нь 4.4 буюу KitKat гэсэн нэрээр нэрлэгдэн гарч байгаа юм. Хамгийн чухал нь энэ хувилбарт Монгол хэл маань албан ёсоор орж байна.

Монгол хэл албан ёсоор орно гэдэг нь юу гэсэн үг вэ?
Та өөрийн утасныхаа тохиргооноос "Монгол" хэлийг сонговол таны утасны бүх заавал болон функцууд Монгол хэл дээр гарах юм. Түүнээс гадна та Монгол гараар бичих боломжтой болно.

KitKat-ийг хэрхэн утсандаа суулгах вэ?
Google-ээс гаргаж буй гар утаснууд болох Nexus4, Nexus5, Nexus7 (tablet) ууд дээр энэ үйлдлийн систем нь суусан бөгөөд бусад гар утас үйлдвэрлэгчдийн хувьд KitKat руу upgrade хийх хугацаа янз бүр байдаг учраас та түр хүлээх хэрэгтэй. Та өөрийн утасны загварыг энэ жагсаалтад байгаа эсхийг шалгаарай. http://androidadvices.com/list-android-phones-android-44-kitkat-firmware-update/
Үнэхээр тэсэхгүй бол Nexus 5 худалдаж авч болох юм :)

Яаж Монгол хэлийг сонгох вэ?
Settings -> Language & Input method -> Language -> "Монгол"


Монголоор яаж бичих вэ?
Тохиргоо -> Хэл & оруулах -> Гар & оруулах аргууд -> Google Гар -> Оруулах хэл -> Монгол


Е, Ъ, Щ, Ю үсгүүд хаана байна?

Гар утасны keyboard-ийн хэмжээ жижиг байдгаас хамааран Монгол үсгийн 35 үсгийг багтаах боломжгүй байсан тул 31 үсэгт багтааж, бага ашиглагддаг үсгүүдийг давхар даралтаар гарч ирдэг байхаар бүтээсэн. Дараах үсгүүдийг удаан дарвал үсэг хувирах болно.

Ё -> Е
Ш -> Щ
В  -> Ю
Ь -> Ъ
Та бүхэнд илүү сайхан санаа байвал доор comment дээр бичиж үлдээнэ үү.
Он сар өдөр сонин гараад байх юм?

Он сар өдрийг 1, 3, ... сар гэхийн оронд хулгана, үхэр, бар, туулай гэх мэтээр оруулсан бөгөөд үүнийг засахад ихээхэн цаг орохоор байсан тул энэ удаагийн хувилбарт ингэж гархаар шийдсэн бөгөөд дараагийн хувилбаруудад засагдах байхаа.

Эцэст нь Монгол хэлийг оруулахаар ажилласан нийт багийнхандаа баярлалаа.

Thursday, September 12, 2013

Монгол хэл Google Translate-д (1)


Та, google translate (translate.google.com)-ийг нэг боловч удаа хэрэглэж үзсэн бол ямар хэрэгтэй багаж болохыг мэдэх байхаа. Энэ нь 70 орчим хэл дээрх үг, өгүүлбэр, тэр байтугай бичиг баримт, веб сайтыг хүртэл аль ч хэлнээс, аль ч хэлэнд орчуулж өгдөг вэб багаж юм. Хэрэв та солонгос хэл мэдэхгүй ч солонгос хэл дээрх цахим сонин унших шаардлага гарлаа гэж бодъё. Та орчуулах хэлээ сонгоод веб хуудасны URL хаягийг хуулаад тавихад л хангалттай.

Жишээ: http://www.hankyung.com/
http://translate.google.com/translate?hl=en&sl=ko&tl=en&u=http://www.hankyung.com

Түүнээс гадна та хэлийг нь мэдэхгүй хүнтэй шууд гар утасны google translate хувилбарыг ашиглан төвөггүй ойлголцох боломжтой. http://www.youtube.com/watch?v=gTjbjtS9Pjw

Энэ хэрэгтэй багажийг Монгол хэл дээр ашиглах боломжтой болгохын тулд Google-ийн инженерүүд ажилласаар байна. Чанартай сайн бүтээгдэхүүн гаргахын тулд их хэмжээний орчуулагдсан өгүүлбэрүүд хэрэгтэй болдог бөгөөд энэ орчуулгуудын тусламжтайгаар машиний хиймэл оюуныг Монгол хэлэнд сургадаг гэж ойлгож болох юм. Харин Монгол хэл дээрх орчуулагдсан data бага байгаагаас болж хурдан хугацаанд чанартай бүтээгдэхүүн гаргах боломж багатай байна. Гэсэн хэдий ч Google ийн хамт олон маань Монгол хэлийг оруулахын тулд ур ухаанаа уралдуулан ахиц гаргасаар байна.

Энэ удаад Монгол хэл маань Google Translate-д ороход нэг алхам урагшиллаа. Одоог хүртэл хийгдсэн Монгол орчуулгын системийнхээ чанарыг шалгахад бэлэн боллоо. Энэ шалгалтын үр дүн дээр тулгуурлан систем маань улам хөгжих юм. Та бүхэн Монгол Ангил хэлний хооронд орчуулагдсан өгүүлбэрүүдэд дүн тавиарай.

https://translate.google.com/about/intl/en_ALL/volunteer/mongolian.html

Saturday, December 11, 2010

Израилийн мэдээллийн технологийн тухай

Бидний хувьд Израилийн тухай мэдээлэл багатай байдаг. Харин хэд хоногийн өмнө твитээр дагадаг estima7 гэж залуу Израилтай хамтарсан бизнэс хийсэн тухайгаа твитээр бичсэн нь тун сонирхолтой санагдлаа. Эх бичлэгүүд нь Солонгос хэл дээр бөгөөд үүнийг Монгол хэлрүү хөрвүүлэн тэр чигт нь хүргэлээ. Бидний хувьд Израилаас санаа авах зүйл их байх шиг. Еврэйчүүд болон Монголчуудын хооронд төстэй зүйлүүд ч нилээн байгаа юм шиг. Ямар ч байсан дараах хэдэн твит танд их зүйл бодогдуулах байхаа гэж найдаж байна.

estima7 ийн тухай танилцуулбал. Тэрээр Америкийн lycos гэж хайлтын системийн үйлчилгээ үзүүлдэг компанийн CEO-р ажиллаж байгаа Солонгос залуу юм.

---------------- estima7-ий твитээс хөрвүүлэв ----------------

Сүүлийн үед Израилчуудтай их хамтарч ажиллаж байна. Аргагүй л ухаантай хүмүүс гэдэг нь мэдрэгдэж байна. Израилчуудтай ажиллаж эхэлснээс хойш миний ажлын хурд 2 дахин ихэссэн юм шиг.

Ажлын хурд гэснээс энэ Еврэйчүүд бусдаас 2 дахин хурдан ярих юм. 2 дахин хурдан сэтгээд тэгдэг юм шиг санагдлаа.

Израилд баасан, бямба гаригт амраад ням гаригт ажилладаг гэнэ. Янз бүрийн сонирхолтой зүйл их юм.

Израилд ирлээ. Дуулсны дагуу, хэлээр ороход их амархан юм хэдэн зүйл асуугаад л оруулчихлаа. Харин буцаад гарах их хэцүү гэж сонссон юм байна.

Өрөөндөө интернэт холбох гэж нилээд үйлээ үзэж байгаад, лобид ирж интернэт хэрэглэж байна.

Израилийн талаарх анхны сэтгэгдэл. Одоохондоо хурдацтай хөгжиж байгаа газар байна гэсэн сэтгэдэл төрлөө. Замбраа муутай энд тэнд бүтээн байгуулалт.

Израилчуудийн ихэнх нь еврэй үндэстэн боловч бүгд янз бүрийн гарал үүсэлтэй юм. Танай гэр бүл хаанаас ирсэн бэ гэж асуувал бүгд өөр өөр зүйл хэлнэ. Өчигдөр уулзсан залуус л гэхэд Унгар, Мороко, Ирак, Герман... гэх мэт.

Өнөөдөр ерүсалемаар аялал хийлээ. Румын, Итали, Аргентин хүмүүстэй хамт нэг групд орлоо. Тайлбарлагч нь Англи, Испани хэл хослуулан тайлбарлаж байна.

Израел дахь компанийн өмнө байрлах сүшиний ресторанд бэлэн гоймон гэж байхаар захисан чинь, амт нь гэж ёстой л гамшиг. Аймар шорвог, гоймон нь гэж ёстой хачин. Сүши хийдэг хүмүүс нь зүүн өмнөд азийнхан байх юм. Жинхэнэ гоймонг бол эндээс олохгүй нь ойлгомжтой юм.

Израил компани дээр ханүкара гэж үндэсний баяр ёслолд оролцлоо. http://twitpic.com/3bx8hk Бүх ажилчид нь цуглаад лаа асааж Израил үндэсний боорцог хувааж идэв.

Израелд ирээд нэг гайхсан зүйл маань бараг бүх хүний англи хэлний түвшин маш өндөр. Эх хэл нь хебри хэл. Их сургууль хүртлэх бүх сургалт нь хэбри хэл дээр. Хоорондоо бол бүгд хэбри хэлээ хэрэглэдэг мөртөө л тэр шүү.

Израилчуудын англи хэл яагаад ийм сайн байгаа шалтгааныг асуутал гадагдшаа их аялалаар явдаг болоод тэр гэж байх юм. Үнэхээр жижигхэн улс болохоор залуучууд нь урт хугацаагаар гадаадад байх нь элбэг. Гадны зах зээлд нэвтрэх гэсэн хүсэл тэмүүлэл нь түүний нэг шалтгаан байх.

Израилд ирээд мэдэрсэн смарт утасны хэрэглээ. Энд тун бага хэрэглэх юм. Ялангуяа андройд утас бол бараг харагдсангүй. Бизнесменүүд нь ихэвчлэн блэкбери хэрэглэх юм. Солонгос шиг огцом өөрчлөгддөг улс байхгүй юм гэдгийг дахин мэдэрлээ.

Израилийн зах зээл нь жижигхэн болохоор тэр юм уу iphone ч гэсэн энд Солонгосоос сүүлд орж иржээ. GSM хэрэглэдэг мөртөө л тэр. Iphone4 ч гэсэн одоо л орж ирж байна. Солонгос шиг Израел geek-үүд apple-ийн хүсэл мөрөөдөл болсон хүмүүс байдаг гэсэн шиг санагдах юм. Гэтэл ipad ч бараг харагдахгүй юм.

Израилийн хүн ам нь 7 сая. Гадаадад байгаа еврэйнүүдээ оруулбал 20 сая. Солонгос бол бараг 50 сая. Солонгос ч бас жижиг улс биш байна шүү гэдгийг мэдлээ. Гэтэл еврэйчүүдийн дэлхийд бий болгож байгаа (noise) нь 100 сая хүний хэмжээнд гэж өөрснөө ярих юм.

Солонгос ба Израил хүмүүстэй аль алинтай нь ажиллаж үзсэн Амеркчуудтай ярилцлаа. Би “Израилчууд их түрэмгий юмаа” гэсэн чинь. Нөгөөх маань яалаа гэж Солонгосчууд хамаагүй түрэмгий гэж байх юм. Солонгосчууд англиар л жаахан сайн яридаг байсан бол ч...

Израилийн хэд хэдэн startup кампаниудтай уулзтал дотоодын зах зээлийн тухай бодол огт байдаггүй юм байна. Бүгд л европ эсвэл Америкийн зах зээлийг таргетлаж байх юм. Эх хэл болох хебри хэлээр ярьдаг хүн нь 5 хан сая болохоор арга ч үгүй биз.

Social game хийдэг компанийн захиралтай уулзлаа. Энэ хүн харин Оросын зах зээлд орж маш амжилттай байгаа юм байна. Development-ийг нь Украйнд хийлгээд, Израилаас удирддаг гэх... Дотоодын зах зээлийг сонирхдог хүн гэж үнэхээр алгаа.

Өдөржин Израилийн компаниудтай уулзаж ярилцаж, яриаг нь сонссон мөртөө яг л Silicon Valley-д ирчихсэн юм шиг санагдлаа. Бүгд англиар ч сайн ярих юм. Зөвхөн Америкийн зах зээл ч биш global зах зээлд ч хүчээ үзэцгээж байна.

Израилийн venture boom-ийг эхлүүлсэн үйл явдал нь 98 онд AOL нэг Израил компанийг 500 сая доллараар худалдаж авсан явдал. ICQ гэж тэр компани нь анхны интернэт instant messenger. Түүнээс хойш “Би яагаад чаддаггүй юм” гэсэн компаниудийн бүүм болсон юм гэнэ дээ.

5 хоногийн чөлөө завгүй аялалаа дуусгаад баранд ганц хундага юм уугаад буудалруугаа явж байна. Харин таксины жолооч өвөө харин англиар ярьдаггүй гэж байна. Google maps дээр буудлаа зааж харуулаад ирлээ.

Израил аялалын туршид хаана л очино ази царайтай хүн надаас өөр алга. Ерүсалемд хэдэн Хятад явж байсныг эс тооцвол. Азиудгүй газар гэж бас байх юмаа.

Израилчууд бас их зовлон үзсэн улс юм. Сайн ярилцаад үзвэл хүн амын талаас илүү нь эцэг эх, өвөө эмээ нь хядлагын золиос болж байсан хүмүүс.

Израилийн онгоцны буудлын нарийн шалгалтуудыг давах гэж бараг 1 цаг болж байж нислэгийн тавцанд ирлээ. iPad авч орж болохгүй гээд ачаанд өглөө.

Хамт явж байсан хүмүүсийн маань iPad-ийн цэнэг нь дууссан байсан тул цэнэглэж байж шалгаж үзнэ гээд саатуулагдсан байна. Хүүдээ өгөх гэж авсан халимны дүрстэй тоглоомыг байн байн барьж үзээд асуугаад, инээдтэй юм.

Израилд уулзсан venture компанийхан дунд ipad, macbook хэрэглэдэг хүн бараг харагдсангүй. Жижигхэн зах зээл гээд apple-ээс Израелийг тоодоггүй бололтой. Хебри хэл нь ipad дээр болдоггүй гэж байна.

Өчигдөр нэг Израил залууг барьж аваад чи гадаад сургуульд яваагүй гадаадад амьдарч байгаагүй мөртлөө яагаад ийм сайн англи хэлтэй юм бэ гэж асуутал. Ажил хийж байтал аяндаа сайжирсан гэж байна. Ихэнх ажил нь гадаадын зах зээлд зориулж хийдэг болхоор аргагүй юмуудаа. Гэхдээ зүүдлэхдээ хебри хэлээр зүүдэлдэг гэнэ.

Энэ удаагийн Израил аялалын үеээр хамгийн их сонссон үг. “Everybody knows everybody” дэндүү жижигхэн улс болхоор яаж ийгээд бие биетэйгээ танилын холбоотой болчихдог бололтой. Үнэхээр хоолны газар таньдаг хүнтэйгээ тааралдах явдал тун элбэг байх юм.

Израилд уулзсан venture компанийн ихэнх нь chrome browser хэрэглэж байна. Энэ салбарынхан жилийн өмнө л firefox-ийг хамгийн их хэрэглэдэг байсан юмсан... Тун хурдан өөрчлөгдөж байна шүү. Израелд харин chrome-ийн сурталчилгаа гудамжинд хаа сайгүй харсан юм байна шүү.

Израилаас нисээд New jersey-д ирлээ. Одоо л дөнгөж Boston хүрэх онгоцондоо суулаа. Долоо хоног Солонгос хоол идсэнгүй. Burger эсвэл Израил хоол идээд л яваад байлаа. Гэртээ харьж нэг сайхан бэлэн гоймон идэх юмсан.

Эргээд бодсон чинь Израилд ганц удаа ази хоол идсэн юм байна. Тэр нь сүши. Үнэхээр идэхийн аргагүй байсан шүү.

Намайг буцах өдөр гарсан ойн түймэр одоо болтол унтраагүй байгаа юм байна. http://bit.ly/eUCGR0 Гал түймэр унтраах infra гэх юм тун дутмаг юм билээ. Үнэхээр л одоо болтол унтрааж чадахгүй байгаа бололтой юм.

Израил нь шинэ venture компануудыг төруулж гаргадаг улс. Солонгосчууд сүүлийн үед Израилыг их анхаарч судлаж байгаа. Гэхдээ, зам барилга бусад нийгмийн дэд бүтэц нь Солонгосоос хамаагүй дутмаг юм билээ. Цэрэгтээ анхаараад дэд бүтэцдээ анхаарах боломж багатай байдаг юм шиг.

-----------------------------------

Танд нэгийг бодогдуулсан байхаа гэж найдаж байна.
Дэлхийн зах зээл дээрээс (газар ухалгүйгээр) ингэж мөнгө олдог юм. Ийм амархан байдаг юм гэдгийг харуулах жишээ болсон Монгол залуу л хэрэгтэй байна даа. Хэн тэр жишээг харуулж чадах бол. Яг л олимпийн анхны алт авч байгаа шиг бусаддаа үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй байна. Нэг жишээ гарвал ч манай Монголчууд алаад өгөх байхаа... Залуусаа үүний төлөө уралдацгаая^^

Google Analytics