Thursday, September 12, 2013

Монгол хэл Google Translate-д (1)


Та, google translate (translate.google.com)-ийг нэг боловч удаа хэрэглэж үзсэн бол ямар хэрэгтэй багаж болохыг мэдэх байхаа. Энэ нь 70 орчим хэл дээрх үг, өгүүлбэр, тэр байтугай бичиг баримт, веб сайтыг хүртэл аль ч хэлнээс, аль ч хэлэнд орчуулж өгдөг вэб багаж юм. Хэрэв та солонгос хэл мэдэхгүй ч солонгос хэл дээрх цахим сонин унших шаардлага гарлаа гэж бодъё. Та орчуулах хэлээ сонгоод веб хуудасны URL хаягийг хуулаад тавихад л хангалттай.

Жишээ: http://www.hankyung.com/
http://translate.google.com/translate?hl=en&sl=ko&tl=en&u=http://www.hankyung.com

Түүнээс гадна та хэлийг нь мэдэхгүй хүнтэй шууд гар утасны google translate хувилбарыг ашиглан төвөггүй ойлголцох боломжтой. http://www.youtube.com/watch?v=gTjbjtS9Pjw

Энэ хэрэгтэй багажийг Монгол хэл дээр ашиглах боломжтой болгохын тулд Google-ийн инженерүүд ажилласаар байна. Чанартай сайн бүтээгдэхүүн гаргахын тулд их хэмжээний орчуулагдсан өгүүлбэрүүд хэрэгтэй болдог бөгөөд энэ орчуулгуудын тусламжтайгаар машиний хиймэл оюуныг Монгол хэлэнд сургадаг гэж ойлгож болох юм. Харин Монгол хэл дээрх орчуулагдсан data бага байгаагаас болж хурдан хугацаанд чанартай бүтээгдэхүүн гаргах боломж багатай байна. Гэсэн хэдий ч Google ийн хамт олон маань Монгол хэлийг оруулахын тулд ур ухаанаа уралдуулан ахиц гаргасаар байна.

Энэ удаад Монгол хэл маань Google Translate-д ороход нэг алхам урагшиллаа. Одоог хүртэл хийгдсэн Монгол орчуулгын системийнхээ чанарыг шалгахад бэлэн боллоо. Энэ шалгалтын үр дүн дээр тулгуурлан систем маань улам хөгжих юм. Та бүхэн Монгол Ангил хэлний хооронд орчуулагдсан өгүүлбэрүүдэд дүн тавиарай.

https://translate.google.com/about/intl/en_ALL/volunteer/mongolian.html

Google Analytics