Wednesday, December 11, 2013

Монгол хэл Google translate-д нэмэгдлээ

Google translate нь 80 хэлний хооронд автомар орчуулга хийж өгдөг хэрэгсэл бөгөөд энэ удаагийн launch-аар хэд хэдэн хэл нэмгэдсний нэг нь Монгол хэл юм. Монгол хэлийг нэмэхэд мэдээж Google translate баг, түүнээс гадна олон хүний туслалцаа оролцсон бөгөөд хамгийн гол нь Монголчууд бид энэ бүтээгдэхүүнийг хамгийн ихээр хүсэн хүлээж байсан учраас ийнхүү бидэнд хүрч байна.
http://googletranslate.blogspot.kr/2013/12/google-translate-now-in-80-languages.html

Хэрхэн ашиглах вэ?
  • http://translate.google.com орж Монгол хэлийг сонгож орчуулахыг хүссэн текстээ оруулах




Яаж орчуулдаг юм бол?

Google translate нь хиймэл оюунд тулгуурласан машин орчуулгыг ашигладаг бөгөөд үүнд маш их хэмжээний жишээ орчуулгууд хэрэгтэй байдаг. Ийм жишээ орчуулгууд их байх тусам орчуулгын чанар улам сайжирна. Харин Монгол хэд дээр эдгээр жишээ орчуулгууд тун бага байдгаас ихэнх мэдээлэл нь веб дээр бэлэн байгаа материалуудыг ашиглах замаар эхний бүтээгдэхүүн бэлэн болдог.
Илүү ихийг мэдэхийг хүсвэл энэ сонирхолтой видиог үзээрэй. http://www.youtube.com/watch?v=Rq1dow1vTHY

Чанар нь сайжрах уу? Би туслалцаа үзүүлэх боломжтой юу?

Эхний бүтээгдэхүүн учраас таны хүлээсэн чанарт хүрэгхгүй байж болох юм. Гэхдээ 79 хэл дээрх их хэмжээний материлыг эсвэл веб хуудсыг тэр чигт нь орчуулаад ерөнхий утгы ойлгоход тус дөхөм болноо гэдэгт эргэлзэхгүй байна.

Түүнээс гадна та орчуулгыг сайжруулах ажилд элссэнээр (Энд дарна уу) туслалцаа үзүүлж болох юм. 



Tuesday, December 3, 2013

Android Kitkat (4.4) with Mongolian Language


Шинэ android үйлдлийн системд Монгол хэл маань албан ёсоор орж байгааг та бүхэндээ танилцуулахдаа таатай байна.

Google Компаны гар утасны үйлдлийн систем болох Android-ийн шинэ хувилбар зарлагдаад удаагүй байгаа билээ. Энэ удаагийн хувилбарын дугаар нь 4.4 буюу KitKat гэсэн нэрээр нэрлэгдэн гарч байгаа юм. Хамгийн чухал нь энэ хувилбарт Монгол хэл маань албан ёсоор орж байна.

Монгол хэл албан ёсоор орно гэдэг нь юу гэсэн үг вэ?
Та өөрийн утасныхаа тохиргооноос "Монгол" хэлийг сонговол таны утасны бүх заавал болон функцууд Монгол хэл дээр гарах юм. Түүнээс гадна та Монгол гараар бичих боломжтой болно.

KitKat-ийг хэрхэн утсандаа суулгах вэ?
Google-ээс гаргаж буй гар утаснууд болох Nexus4, Nexus5, Nexus7 (tablet) ууд дээр энэ үйлдлийн систем нь суусан бөгөөд бусад гар утас үйлдвэрлэгчдийн хувьд KitKat руу upgrade хийх хугацаа янз бүр байдаг учраас та түр хүлээх хэрэгтэй. Та өөрийн утасны загварыг энэ жагсаалтад байгаа эсхийг шалгаарай. http://androidadvices.com/list-android-phones-android-44-kitkat-firmware-update/
Үнэхээр тэсэхгүй бол Nexus 5 худалдаж авч болох юм :)

Яаж Монгол хэлийг сонгох вэ?
Settings -> Language & Input method -> Language -> "Монгол"


Монголоор яаж бичих вэ?
Тохиргоо -> Хэл & оруулах -> Гар & оруулах аргууд -> Google Гар -> Оруулах хэл -> Монгол


Е, Ъ, Щ, Ю үсгүүд хаана байна?

Гар утасны keyboard-ийн хэмжээ жижиг байдгаас хамааран Монгол үсгийн 35 үсгийг багтаах боломжгүй байсан тул 31 үсэгт багтааж, бага ашиглагддаг үсгүүдийг давхар даралтаар гарч ирдэг байхаар бүтээсэн. Дараах үсгүүдийг удаан дарвал үсэг хувирах болно.

Ё -> Е
Ш -> Щ
В  -> Ю
Ь -> Ъ
Та бүхэнд илүү сайхан санаа байвал доор comment дээр бичиж үлдээнэ үү.
Он сар өдөр сонин гараад байх юм?

Он сар өдрийг 1, 3, ... сар гэхийн оронд хулгана, үхэр, бар, туулай гэх мэтээр оруулсан бөгөөд үүнийг засахад ихээхэн цаг орохоор байсан тул энэ удаагийн хувилбарт ингэж гархаар шийдсэн бөгөөд дараагийн хувилбаруудад засагдах байхаа.

Эцэст нь Монгол хэлийг оруулахаар ажилласан нийт багийнхандаа баярлалаа.

Google Analytics